Ухаалаг утсаар “Мобайл” банкны гүйлгээ хийх  нь аюултай гэнэ
Сүүлийн үед хүмүүс “Мобайл” банкийг ихээр ашиглах болсон. Цахилгааны төлбөр, утас, интернет, байрны мөнгөний тооцоо хийх, ийш тийшээ мөнгө шилжүүлэх гэж  банкинд дараалан зогсохгүй амар гэдэг үүднээс энэ хэрэглээг сонгох болсон. Тэгвэл Энэ талаар “Корпорэйт” зочид буудалд өчигдөр болсон “MNSЕС-2015 Мэдээллийн аюулгүй байдал”-ын өдөрлөгийн үеэр  албаны хүмүүс ч үүнийг баталсан байна. Тэд “Ухаалаг утас өнөөдөр амьдралын салшгүй нэг хэсэг болсон. “Мобайл” банкны цэс суулган, гүйлгээгээ гар утсаараа хийж байна.

Энэ нь манайх шиг цахим орчны аюулгүй байдлын тал дээр нэгдсэн зохион байгуулалтгүй улсад эрсдэлтэй” гэж ярьжээ. Тэгвэл “Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв”-ийн тэргүүн Б.Төрбат “Үүрэн холбооны оператор компаниудаар дамжуулан дурын хүн хүссэн зарлалаа хэрэглэгчдэд илгээж болдог. Туршилтын баг тухайн  банкны нэр бүхий цэсээ шинэчилж шинэ цэс татаж авахыг санал болгосон мессежийг хүмүүсийн гар утас руу илгээдэг. Тус мессежийг авсан хүн цэс шинэчлэх программыг утсандаа суулган цэсэнд нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар хакерууд түүний данс руу нэвтрэх боломжтой болдог. Энэ мэтээр манай улсад мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах цогц бодлого дутагдалтай байна” хэмээн дурдсан  байна. Гэхдээ хакерууд ихэвчлэн гар утсанд мессеж илгээх, утасгүй интернеттэй орчинг ашиглан хүний мэдээллийг авч, дансан дахь мөнгийг нь өөр данс руу шилжүүлдэг байна. Мөн манай улс гадны улсад  “Мобайл” банкны аппликейшнээ хийлгэдэг нь учир дутагдалтай гэж үзэж буй бөгөөд Хятад, Оросын хакерууд ухаалаг утсыг ашиглан мобайл банкны хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж, улмаар халдлага үйлддэг аж.
 
С.Цээл
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • it specialist 2015-09-30 10:05:57
    tiimee. ene unen shuu. cafe delguur zereg olon niitiin gazriin wifi - g ali boloh baga ashiglah heregtei. 3G/4G bol arai ayul bagatai.
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах