Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв
 “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заажээ. 
    
Энэ нь иргэний сонгох, сонгогдох эрх болон Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан гэж нэр бүхий иргэн  үзэж  Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ирүүлсэн билээ. 

Уг өргөдлийн дагуу үүссэн маргааныг  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, дээрх хуулийн заалтын “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна” гэсэн  дүгнэлт гаргав.
Г.Уянга  
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааааааа 2015-09-30 08:52:44
    iim pool huuli hen bodoj olood batluuldag bnaa. huuli zassan nyamdorj medeegui yu.
    203.194.116.15
    Мэдэгдсэн Хариулах