Путин бол Сталины сүнс биш
Еврокомиссын дэд Ерөнхийлөгч, Еврокомиссар асан Гюнтер Ферхойген Украйны хямралыг давж гарах, урт хугацаанд үргэлжилж магадгүй шинэ хүйтэн дайнаас сэргийлэхийн тулд Орос ба Өрнө дахин нь юуны өмнө үг яриандаа зэвсэглэлийг хязгаарлах хэрэгтэй гэж мэдэгдэв.
 
Тэрээр энэ тухайгаа Германы “Der Spiegel” сэтгүүлд ярилцлага өгчээ. Ферхойген “Бид юуны өмнө үг яриагаа зөөллөж зэв сумнаас чөлөөлж эхлэх хэрэгтэй. Хөгжим ямар байхыг хөг л мэддэг. Хоёр тал нь өрөөсгөл, бүдүүлэг зэмлэл хэлж өөр өөрсдийн сэлгээ, маневр хийх орон зайг хязгаарлаж байна. Ийм байдал зөрчлийг ихээхэн хурцатгаж байна. ... Тухайлбал, Оросыг зэрлэг бүдүүлэг байдал руу ухарч байгаа улс гэж харуулах дуртай болсон. Гэтэл огт тийм биш. Путин бол авснаас гараад ирсэн Догшин Иван эсвэл Иосиф Сталины сүнс биш шүү дээ. Нөлөө талаас Орос нь Өрнөдийн эсрэг суртал ухуулга, бодлогоо зогсоож, Өрнө дахин Путиныг түлхэн унагаж, Москва дахь дэглэмийг өөрчлөхийг хүсч байна гэсэн байр сууринаасаа татгалзах хэрэгтэй. Бид нэгнийхээ тухай ухаалаг өнгөөр, эрүүл саруулаар учирлаж ярих ёстой, цаашлаад нэг нэгтэйгээ ярилцаж эхэлбэл бүр сайн. Бидэнд ч төдийгүй бас Орос ч гэсэн өөрийн гэсэн хууль ёсны ашиг сонирхолтой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ.
 
Ийм нөхцөлд харилцан ярилцах гол сэдвүүд нь Европын аюулгүй байдал ба энх тайвныг хангах, Номхон далайн эрэг дагуух Оросын газар нутгийг хамруулсан Лиссабоноос Владивосток хүртэлх эдийн засгийн нэгдмэл орон зай, дүрвэгсэд, алан хядлагатай тэмцэх, Сирийн хямрал гэсэн зүйлс байх ёстой гэдгийг Гюнтер Ферхойген онцолсон байна.
 
Оросыг байнга буруутгаж байдаг хүний эрхийн асуудлын талаар ярихдаа “Энэ сэдвийн талаар ярилцах ёстой. Гэхдээ бид энэ тухай өдийг хүртэл ярьж ирсэн тэр байдлаараа үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэгт эргэлзэж байгаагаа хэлэхийг хүсч байна. Дэлхийн хэмжээнд улс төрийн ба нийгмийн дэг журам ямар байх ёстойг зөвхөн германчууд, европчууд, америкчууд гээд бид хэд л хамгийн ончтой зөв мэддэг гэсэн үүднээс алхам хийх нь олон байна. Бусад улс орон, тэдний ард түмэн ба Засгийн газар, сэхээтнүүд ба энгийн  иргэд нь энэхүү байдлыг номчирхсон, зааж сургах гэсэн оролдлого гэж харж байна. Гэхдээ бид үнэт зүйлсээсээ татгалзах хэрэгтэй гэж хэлэх гэсэнгүй. Зүгээр л бид зааж сургахаасаа илүүтэйгээрээ бусдыг сонсдог болох хэрэгтэй” гэжээ.
 
Эх сурвалж: “Der Spiegel”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.