Нийгмийн даатгалын санг шалгажээ
Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, буюу “Аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол”, 22.1.4 буюу “Хуульд заасан бусад үндэслэл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 буюу “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх,  16.1.3 дахь заалт буюу  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулах, мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх” гэсэн заалтуудыг үндэслэн нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа,  нийгмийн даатгалын санд хяналт шалгалт хийжээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /НДҮЗ/, НДЕГ-аас нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон арилжааны банкуудаар нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо хуульд тусгайлан эрх олгогдоогүй байхад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж  журам баталсан. Уг журмыг баримтлан банкуудыг чөлөөтэй өрсөлдөх нөхцөлөөр хангаагүй, өрсөлдөөнийг хязгаарлан бусдад хуульд зааснаас бусад үндэслэлээр давуу байдал олгосон гэж үзэхээр байгаа аж. Энэ үйл ажиллагаа нь бүхэлдээ  Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 буюу “Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно”, 13.2.1 буюу  “Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”,  13.2.2 буюу  “Аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнээ нэг зах зээлээс нөгөөд борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”  13.2.4 буюу  “Бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн”,  13.2.7 буюу “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэх  заалтыг тус тус зөрчсөн байна.

Мөн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 буюу “1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн”  гэх заалтын дагуу 2015 онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн эмэгтэй даатгуулагчдад тус хуулийн хүрээнд тэтгэврийг нь тогтоох байтал “нэрийн дансыг мөнгөжүүлээгүй” гэсэн шалтгаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан журмаар тэтгэврийг тогтоож байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1-д заасан “Нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцоход дараах үзүүлэлтийг харгалзана” гэх заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд уг журмыг өөрчлөх шаардлагатай байгаа гэж үзсэн байна.  

С.Цээл
Оллоо.мн
 
                                                                                                                                                                               
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.