Хөдөлмөрийн яармаг эхэллээ
“Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” яармаг өнөөдөр Чингисийн талбайд эхэллээ.  Энэхүү хөдөлмөрийн намрын яармагт Нийслэлийн хөдөлмөрийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээс гадна Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, хувийн хэвшлийн Хөдөлмөрийн биржүүд, томоохон ажил олгогчид оролцож, ажил хайж байгаа иргэдэд ажлын байр санал болгох, ажилд зуучлах үйл ажиллагаа шууд зохион байгуулж байгаа юм. Мөн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой судалгаа, шинжилгээний ажил, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгнө.

Энэхүү яармаг нь жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг “Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр”, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт тохиодог “Хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр”-ийг угтан зохион баыйгуулагдаж буйгаараа онцлог юм.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.