Тавантолгойн ​маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал 10 хувь эзэмших үү
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар Засгийн газрын даваа гарагийн хуралдаан дээр танилцуулга хийжээ. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Эрдэнэс Эм жи Эл компаний хувь эзэмших асуудлыг хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авчээ.Хэрвээ хувь эзэмшиж чадвал зөвхөн Монголын тал ашиг авахаас илүү ноогдол ашиг авна. Дээр нь үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна . Мөн төмөр замын суурь бүтцийг  “Шиньхуа” групп концессын гэрээгээр бариад, 30 жил ашиглан шилжүүлэх нөхцлийг өмнөх хэлэлцээрийн үеэр ярьж байсан .

Тэгвэл одоо “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших эрхтэйгээр оролцох тал дээр урьдчилсан байдлаар тохирчээ. Ингэж оролцсоноор Монголын тал ирээдүйд төмөр замыг ашиглах, тээвэр явуулах талд  давуу эрх үүснэ гэж үзэж байгаа.Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх, хэлэлцээрийн төслийг бэлэн болгох ажлын хэсэг байгуулагдсан. Хөрөнгө оруулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон  олон улсын эдийн засгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ  үзүүлдэг компаниуд нэгдсэн байдлаар ажлын хэсэг орж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч тал болох консерциумд багтаж байгаа  Хятадын  “Шиньхуа” групп,  “Энержи ресурс” болон “Суматоми” корпорацитай  наймдугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй удаагийн уулзалт  хийсэн байна. Мөн маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал “Эрдэнэс MGL” компани 10 орчим хувийг эзэмших тухай ярьж буй гэх. Энэ тохиолдолд Монголын тал борлуулалтад өөрсдийн байр сууриа илэрхийлж, хяналтаа тавих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ. Ажлын хэсгийнхэн хэлэлцээр цаашид амжилттай үргэлжлэх нөхцөл бололцоо бий хэмээн үзэж буй гэнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-09-30 01:09:15
    Gereeniikh n' neriig uurchluud l hiij bga um bna. End bichsen zyilyyd n' un sanhyygiin hariltsaand baikhgyi umnuud bicheed bgaa yum boloo.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах