Банкууд хууль бус шимтгэлээ буцаан өгөхгүйн тулд бүхнийг хийж байна
ШӨХТГ-ын хуучин дарга О.Магнай иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн оны зургаадугаар сард нэр бүхий 13 банкийг шалгасан билээ. Ингээд тус газраас шалгаад манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо 0.5-1 хувийн шимтгэл авдаг нь  хууль бус үйлдэл гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, зээлийнхээ хүүнээс хангалттай ашиг олдог банкууд зээлээ өгөхдөө иргэдээс тодорхой хэмжээний шимтгэл, хураамж авч байгаа нь зүйд нийцэхгүй, зээл олгоход хураамж,  шимтгэл авч буй үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн аль алийг нь зөрчиж байгаа хэрэг гэсэн юм.

Тодруулбал, Банкуудын одоо мөрдөж буй журамд зааснаар олгосон тухайн зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг авдаг. Жишээ нь, нэг тэрбум төгрөгийн зээл олговол нэг хувь буюу 10 сая төгрөгийн шимтгэл авна гэсэн үг. Харин хоёр тэрбум төгрөгийн зээл авбал хорин сая төгрөг болно. Үүнийгээ үйл ажиллагааны зардал хэмээн банкууд тайлбарладаг аж. Харин ШӨХТГ нэг тэрбум болон хоёр тэрбумын зээл өгөхөд үйл ажиллагааны зардал нь ийм ихээр зөрөх учиргүй, зээлийн шимтгэл харилцан адилгүй байх нь буруу гэж үзжээ.

Иймээс ШӨХТГ нэр бүхий 13 банкинд хугацаатай шаардлага хүргүүлж, шат дараалсан арга хэмжээ авч, уг шимтгэл хэмээн авсан бүх мөнгийг иргэдэд буцаан олгохыг сануулсан юм.

Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т  заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэснийг гол болгож, уг заалтын хүрээнд банкуудад албан шаардлага хүргүүлсэн ч банкууд энэхүү хууль бус шимтгэлээ зогсоохыг хүсээгүй юм. Иймээс арилжааны банкууд ШӨХТГ-ыг  шүүхэд өгсөн байсан. Бүр хууль бус шимтгэл авч байгаа гэх банкуудыг төлөөлөл нэгдэн Шүүхэд нэхэмжлэл гаргахын зэрэгцээ хамтраад хуульчийн баг бүрдүүлсэн байсан юм. 

Ингээд ШӨХТГ-ын дарга О.Магнай солигдож, Т.Аюурсайхан ирж уг шимтгэлийн асуудлыг цэгцэлж, өмнөх даргын ажлыг үргэлжлүүлсэн ч өнөөдөр амжилт олоогүй байна.

Дээр хэлсэнчлэн банкууд хамтран шүүхэд хандсан ч амжилт олоогүй. Анхан болон дунд шатны шүүхээс банкуудын авч буй шимтгэл хууль бус хэмээн ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан юм. Гэсэн банкуудын төлөөлөл дээд шатны шүүхэд хандаад байв. Гэсэн ч эл асуудлыг дээд шатны шүүхээр шийдвэрлэх тухай яригдаж байх үед гэнэт “замхарсан” юм. Бүр хоёр шатны шүүхээс банкуудын шимтгэл авч буй байдлыг зогсоох шийдвэр гарчихаад байхад эл асуудал гэнэт хав дарагдах нь тэр. 

Гэтэл эх сурвалжийн хэлж буйгаар “банкуудын шимтгэлийн асуудал дээд шатны шүүх дээр очоод байсан ч эргээд анхан шатны шүүх рүү буцсан гэх мэдээлэл байна. Үүнээс үзэхэд, банкууд уг шитгэлийг иргэдэд буцаан олгохгүйн тулд бүхий л арга чарга хэрэглэж байгаа бололтой. Эл асуудал бүр сүүлдээ улс төр болон хувирч, гар хөлөө дүрж эхэлсэн гэх. Тэгэхээр банкууд иргэдээс авсан хууль бус шимтгэлээ буцаан төлөхгүйн тулд бүхнийг хийж эхэлжээ. 
Үнэхээр л банкууд хууль бус шимтгэл иргэдээс аван тэднийг шулж байгаа бол иргэд тэрхүү мөнгөө эргүүлэн авах нь зүй ёсны хэрэг. Банкуудын мөрдөж буй журмаар, нэг тэрбум төгрөгийн зээл авбал нэг хувь буюу 10 сая төгрөг, хоёр тэрбум бол 20 сая төгрөгийн шимтгэл авах жишээтэй. Ийм маягаар зээлийн нөхцөл бүрээс нэг хувь авснаа банкууд эргүүлэн төлөх ёстой ч өнөөдөр эл асуудал бүрхэгдээд байна.
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-09-30 23:37:27
    Setguulche medeegee saiin sudalj baij bichihgui bol. Uilchilgeenii shimtgel 1% bolovch shimtgel deed hemjeeg togtoochihdog umaa 10 ,20 sayar avdagui um shuu
    150.129.142.13
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-09-30 09:57:11
    Butsaan olgoj chafahgvin bol yadaj odonos ehlen zeeliin shimtgelee zogsooh bvr awahgvi bh heregtei.Tertee tergvi hvv tolj bhad vil ajilgani zardal gj
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • ....... 2015-09-30 08:40:52
    zeeliinhee huug ogohgui unjih heregtei dee.
    203.194.116.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Dolgoon 2015-09-30 05:07:22
    banknaas huuli bus shimtgeliig irgeded hvvtei ni butsaan irgeded olgoh estoi
    202.70.46.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-30 01:15:29
    Банкуудтай сайн тэмцэж хууль бус мөнгийг тэд авахыг зогсоовол Аюурзана даргын нэр хүнд өснө Ард түмэнд хэрэгтй зүйл биелэлээ хурдан олоосой шударга үйлс дэлгэрт...
    202.179.28.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-09-30 00:49:36
    Нөхөж олгох боломжгүй энэ өдрөөс хойш авахаа болих гарц бий
    112.72.13.117
    Мэдэгдсэн Хариулах