Гадаад валютын ээлжит дуудлага худалдаа боллоо
Өнөөдрийн буюу 2015 оны есдүгээр сарын 29-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1991.10-1997.11 төгрөгийн ханшаар 15.3 сая ам.доллар, 310.60-313.02 төгрөгийн ханшаар 50.65 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 12.4 сая ам.долларыг 1994.00 төгрөгийн хаалтын ханшаар, 21.0 сая юанийг 311.51 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Энэ өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.15 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. 

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.  
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.