Баруун бүсийнхэн  жүдогийн ордонтой боллоо
Ховд аймгийнхан жүдо бөхийн  ордонтой боллоо. Япон улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар  баригдсан тус  ордон нэг давхар бөгөөд 362.39 м2 талбайтай юм.

Уг ордныг  барихад тус улсын засгийн газраас 92.278 ам.долларын буцалтгүй тусламж олгосон байна. Ховд аймгийн “Хатан түнхэл” компани барилгын ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгсөн бөгөөд тус ордны  нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Япон улсын Элчин сайдын яамны Соёл хариуцсан хэлтсийн дарга Ямогота Хиго, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн дасгалжуулагч Р.Даваадалай болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон байна.
                                                                                                                                                С.Цээл
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-09-30 09:31:34
    92.278 am dollar oilgogdohgui bna
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-09-30 05:18:45
    зурагыг нь тавиачээ сайхан мэдээ байна. Хаах нь барьчихваа
    112.72.6.42
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-09-30 02:49:57
    ЯМАР САЙХАН МЭДЭЭ ВЭ АМЖИЛТ ХҮСЬЕ
    103.194.176.3
    Мэдэгдсэн Хариулах