Сүрьеэгийн тархалтын судалгааг орон нутагт хийж эхэлжээ
Монгол Улсад сүрьеэгийн тархалт ихсэж, нийслэл Улаанбаатар  хот сүрьеэгийн тархалт өндөртэй хотуудын жагсаалтад дээгүүрт  явж байгаа гэх албан мэдээ бий. Уг нь энэ өвчний  вирусийг  бүрэн зогсоож чадсан улсын тоонд Монгол Улс орж байсан бол сүүлийн үед идэвхжиж эхлээд байгаа юм.

Иймд ХӨСҮТ-өөс сүрьеэ өвчний тархалтын судалгааг Хөвсгөл аймгийн Мөрөн, Алаг-Эрдэнэ суманд явуулж, нийт 890 хүнийг хамруулан 118 хүнээс цэрний шинжилгээ авчсан бөгөөд тус аймгийн Тосонцэнгэл, Тариалан сумдад  судалгааг үргэлжлүүлэх аж. Мөн судалгааны нэг баг Баян-Өлгий аймгийн Өлгий, Булган суманд сүрьеэгийн тархалтын судалгааны сургалт үнэлгээг хийж оролцогчдоос мэдээлэл цуглуулах ажил хийсэн байна. Энэ баг цаашид Увс аймагт үргэлжлүүлэн ажиллах юм байна. 
                                             С.Цээл
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.