Бахархмаар бас харуусмаар
Цагдаагийн “Сүлд” чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан Г.Ариунбаатар  өнөөдөр Монголын төдийгүй дэлхийн хэмжээний дуучин болжээ. Тэрбээр хамгийн  сүүд буюу энэ оны  долоодугаар сарын эхээр болсон хөгжмийн урлагийн хамгийн том баяр гэгддэг дэлхийн нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлж, 30 мянган ам.долларын шагнал хүртсэн бол гоцлол, дуу хөгжмийн чиглэлээр шалгарсан шилдгүүдийн гала тоглолтод бас тэргүүлж  Гран при шагналыг 100 мянган ам.долларын хамт хүртсэн юм.

Түүнийг гала тоглолтод дуулж байхад Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын зааланд  байсан амьтай  бүхэн амьсгалаа түгжих шахам  сонсож байсан гэдэг Тэр дотроо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс эхлээд тус улсын урлаг соёл, нийгэм улс төрийн томчууд тун ч их сонирхсон байдаг юм.

Сургууль төгсөөд удаагүй байхдаа анхны оролцсон олон улсын тэмцээнээсээ  эхлээд л урлагийн томчуулын нүднээ туссан гэх Г.Ариунбаатарыг өнөөдөр ОХУ-ын алдарт Маринскийн театр урьсан байна. Товчхондоо бол бид  нэгэн сайн дуучаа алдчихлаа гэсэн үг. Монгол Улсын гавьяат жүжигчин тэрбээр  ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдэ хотын дуурийн театрын гоцлол дуучин, ОХУ-ын алдарт Маринскийн  театрын гоцлол дуучин хэмээн зарлагдах болчихлоо.

Тэрбээр амьдралд алдаж онож явсан  хэдий ч урлагийн их харгуйд сөхрөөгүй яваа  гэдгээ ард түмэндээ харуулж чадсан монгол эр хүн.

Анх 2011 онд Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнд оролцохдоо л ямар дуучин бэ гэдгээ харуулж чадсан байдаг. Тодруулбал,  эрэгтэй дуучдын төрөлд эхний хоёр байрыг Монголын дуучид хүртсэний нэг нь  буюу нэгдүгээр байрыг цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар, дэд байрт залуу дуучин Э.Анхбаяр шалгарч байсан түүхтэй.  Энэ тэмцээнд оролцоод ирсний нь дараа түүнд Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртээсэн юм. Тэрбээр гурван жилийн дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 20-нд олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг төвөггүйхэн авчихсан удаатай. Түүнээсээ  нэг жилийн дараа  буюу энэ оны долоодугаар сард П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээний Гран при шагналын эзнээр тодорсноор дуучин монгол залуу сонгодог урлагийн акулуудын нүд, сэтгэлийг баясган тэдэнд  тоогдох болсон гэдэг. Түүний хамгийн сүүлд оролцож түрүүлсэн П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээн 1958 оноос хойш дөрвөн жилд тутамд нэг удаа зохиогдсоор иржээ.  

Уран бүтээлийн замд хөтлөн оруулсан Л.Гаваасүрэн багшийгаа ямагт дээдэлж байдаг тэрбээр тэмцээн уралдаанд явах бүртээ “Багш минь тандаа баярлаж явдаг шүү” хэмээн нэгэнтээ хэлдэг юм гэсэн. Багшаа шүтсэн шавь хэзээ ч бурууддаггүйн илрэл гэж үүнийг хэлж болох биз.

Юутай ч  Монгол хүү өнөөдөр дэлхийн од болчихсон нь бахархмаар ч хүний нутагт, хүний нутгийн театраар овоглоно гэхээр харуусмаар. 

С.Цээл
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-09-30 06:34:48
    Харуусаад байх юу байхав дээ. Бахархах хэрэгтэй. Зөв газраа очиж Монгол улсынхаа нэрийг гаргах гэж л байгаа юм байна шүү дээ
    202.70.38.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Munnk-Enkh 2015-09-30 04:00:19
    Saikhan Mongol zaluud. Bayar hurgie! Delhiin duuchin bolsond. Ulam ih amjilt husie!
    124.158.109.140
    Мэдэгдсэн Хариулах
  • chadnaa 2015-09-30 03:12:55
    chadaj bna yw yw amjilt
    202.131.230.162
    Мэдэгдсэн Хариулах
  • н 2015-09-30 02:42:54
    Монголд дуурь явахгүй ээ. Авьястай хүн бол дуурь хөгжсөн газар очих нь зөв. Эсвэл зохиолын дуу дуул.
    103.10.21.46
    Мэдэгдсэн Хариулах
  • tf 2015-09-29 13:40:15
    Duuri mongold yavahgui l dee zohioliin duu bol harin yavj magadgui
    150.129.143.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмээ нь 2015-09-29 11:38:07
    Ийм Улс оронд байснаас Амиа бодсон нь ононо шvv
    150.129.140.14
    Мэдэгдсэн Хариулах
  • ОРОСТ АМЬДРАХ  2015-09-29 09:10:36
    ОРОСЫН ИРГЭН БОЛ ТЭГВЭЛ САЙХАН АМЬДРАНА . МОНГОЛД ИРЭЭДҮЙН САЙН ДУУРИЙН ДУУЧИН БОЛОХ ИРЭЭДҮЙ БАЙХГҮЙ ШҮҮ .
    202.179.29.148
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-29 08:37:31
    харамсмаар гэдэг үг илүү зохилтой. Нас барсан хүнд харуусан гашууддаг
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах
  • аа 2015-09-29 08:18:07
    Амиа бод
    112.72.13.152
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2015-09-29 08:08:55
    odo yaay gehev mgl chuud ymar chadaltai negnee uud n tataad yvj chadah bishde
    112.72.13.212
    Мэдэгдсэн Хариулах
  • СОНГОДОГ УРЛАГ 2015-09-29 07:46:04
    АНХ Г.АРИУНБААТАРЫГ ДУУРИЙН ТЕАТР АВАХГҮЙ ГЭЭД БУЦААСАН БАЙДАГ. ГЭТЭЛ ОДОО БҮГД АМАА БАРЬЖ БАЙНА. СЭТГҮҮЛЧ СУРВАЛЖЛАГЧ ГЭЭД МЭРГЭЖЛИЙН БУС ХҮН УДИРДАХ НЬ ЗӨВ ҮҮ...
    202.179.7.38
    Мэдэгдсэн Хариулах