Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит тэмцээнд гурван бөх зодоглохоор болжээ
ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан ҮIII дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн ОХУ-ын Якут улсын Якутск хотын “Триумф” спортын ордонд аравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд болно.

Энэ удаа тус тэмцээнд үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар дасгалжуулагчаар, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр оролцох юм байна.

Тэмцээний 61 кг-ын жинд ОУХМ Б.Нэмэхбаяр, 74 кг-ын жинд ОУХМ Д.Гомбодорж, 86 кг-ын жинд спортын мастер Л.Төртогтох  нар зодоглох юм. Тэмцээнд Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Болгар, Бразил, БНХАУ, Грек, Киргиз, Израиль, Латви, Македони, Молдав, Монгол, Румын, Серб, Тажик, Турк, Узбек, Украин, Финланд, Хорват, Эстони зэрэг улс мөн ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Буриад, Дагестан, Кабардино-Балкари, Тува, Хойд Осет, Якут улс, Кемерово муж, Красноярскийн хязгаарын бөхчүүд барилдахаар мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.  Тэдний дунд Оросын бөх, Европын спортын наадмын аварга А.Богомоев, олимпийн наадмын хүрэл медальт Георгий Кетоев, АНУ-ын бөх, олимпийн аварга Жакоб Варнер, Украины бөх, олимпийн наадмын мөнгөн медальт Валерий Андрейцев, Болгарын бөх, дэлхийн аварга Радослав Великов нарын шилдэг бөхчүүд багтсан байна.

Д.П.Коркиний нэрэмжит тэмцээний шагналын сан 64 мянган ам.доллар бөгөөд алтан медаль хүртсэн бөх гурав, мөнгөн медаль хүртсэн бөх хоёр, хүрэл медаль хүртсэн бөх нэг, түрүүлсэн бөхийн дасгалжуулагч  мянган ам.долларын урамшуулал хүртэх ажээ. Дашрамд дуулгахад Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн уламжлалтай бөгөөд Э.Бэхбаяр, Б.Анхбаяр нар алт, Б.Нямдорж, Б.Батзориг, П.Өнөрбат, Н.Золбоо нар хүрэл медаль хүртэж байсан аж.
С.Цээл
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.