Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр тохиож байна

Жилд хоёр удаа тохиодог "Балжинням, Дашням" давхацсан билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Учир нь өнөөдөр Намрын дунд сарын билгийн тооллын 16, аргын тооллоор есөн сарын 29-ны өдөр юм.
Энэхүү өлзийт сайн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл хилэнцийн үйлийг санан санан хорьж, боомтилдог уламжлалтай билээ.

Алив хүн буянд шамдаж, хилэнцийг тэвчие хэмээвээс 10 хар нүгэл гэж ямар үйлүүд болохыг мэдэх хэрэгтэй ба ийнхүү мэдснээр хоригдохуун болсон 10 хар нүглийг тэвчиж, оногдохуун болсон 10 цагаан буяны чуулганыг хураах үндэс суурь тавигдах нь зүй ёсных билээ. Иймийн тул алив дүйчэн өдрүүдээр мөн цаашлаад өдөр тутам 10 хар нүглийг санан санан хорьж, 10 цагаан буяныг бодон бодон хурааж, амьтны тусад төгс гэгээрсэн Бурханы хутгийг олох уг шалтгаанаа бүтээгээрэй.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2015-09-29 06:15:19
    Хорвоод муу, сайн өдөр гэж ерөөс байдаггүй юм!!! Энэ бол зөвхөн мухар сүшигт монголчуудын харанхуй толгойд байгаа хий үзэгдэл!!! Зохиомол хүндрэл!!!
    150.129.140.73
    Мэдэгдсэн Хариулах