Хориг шийдэгдэнэ
Хаврын чуулган өндөрлөснөөс хойш хоёр удаа ээлжит бус чуулган хуралдсан ч Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэрэгжүүлж чадаагүй юм. Тэгвэл эл баасан гарагт асуудал үндсэндээ шийдэгдэж, Өршөөлийн хууль бүтнээрээ хэрэгжиж эхлэх нь.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 189 дүгээр захирамж гаргасан билээ.
 
Уг захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2015 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн  Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосугай гэжээ.

Тэгвэл дарааллын эхэнд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байсан. Тэгвэл энэ одоо хоногт эхлэх чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудал багтсан байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 2-ны баасан гарагийн чуулганы хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Ерөнхийлөгч 10 зүйл, 11 заалт гэмт хэргийн заримыг нь оруулах заримыг нь хасах гэсэн болзолтойгоор хориг тавьсан. Үүнд авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүсийг өршөөхийг хориглосон юм. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!! 2015-09-29 06:12:39
    Цаана чинь шоронгийн хоригдлууд хүлээж ядаад бослого гргах гэж байна гэсэн шүү!!!! Урагшгүй новшнууд минь түргэлж үзээч!!!!!!!
    150.129.140.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Нинжээ 2015-09-29 05:44:45
    Ашгүй дээ, нэг авилгачаас болж ард олонд тун хэрэгтэй энэ хууль бүү гацаасай!
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах