Өндөр гэгээний бүтээлүүдээр үзэсгэлэн гаргана
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын  бүтээлүүдээр гаргаж буй үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр  11.00 цагт Богд хааны ордон музейд болох бөгөөд түүний сор гэгдэх бүтээлүүд дэлгэгдэх ажээ.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан олон ажил зохиож буйн  нэг хэсэг нь уг үзэсгэлэн юм.  Өмнө нь буюу  өнгөрөгч дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бол зургаа, долоодугаар сард түүхэн баримтат кино хийх, төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгох, бэсрэг наадам хийх, Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулах, даншиг наадам зохион байгуулах зэрэг ажил хийгээд байгаа билээ.

С.Цээл
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.