Хоёрхон жилийн дараа нийслэлчүүд усгүйдэх нь
Монголчууд усны тухай нэлээд яриа өрнүүлдэг. Тэр тусмаа Дэлхийн усны өдөр буюу  жил бүрийн  гуравдугаар сарын 22-ны өдөр  дөхөөд ирэхээр  эх адаггүй ярьж эхэлдэг.

Гэхдээ  “Улаанбаатарчууд  2020 он гэхэд усны дутагдалд орно” гэж олон  жил  ярьсан. Тухайн  үед 2020  гэхээр их л хол сонсогдож байсан биз. Тэгвэл одоо ердөө хоёрхон жилийн дараа  буюу 2017 онд нийслэлчүүд  усаар гачигдах дээрээ тулсан байна. Энэ тухай  усны инженер нэгэн “Гачуурт дахь цэвэр усны эх үүсвэрийг  Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хайгуул хийж, 22 орчим худаг шинээр барьж эхэлсэн. Мөн Яармагт БНСУ-ын “Койка”-гийн тусламжаар хоногт 20 мянган м3 ус гаргах хүчин чадалтай нөөц тогтоосон. Эдгээр усны үүсвэрүүд ашиглалтад орох шатандаа явж байгаа ч сүүлд тогтоосон цэвэр усны эх үүсвэрээр нийслэлийн усны эх үүсвэр дуусаж байгаа. Тиймээс дахин нийслэлийн ойр орчим газарт ундны усны эх үүсвэр бий болгож болохгүй, байхгүй бөгөөд 2017 он гэхэд газрын гүний усны нөөц шавхагдана” гэж хэлсэн байдаг.
 
Усгүй бол  яах вэ гэхээр бид усгүй бол амьтан ургамал хатна үхнэ гээд мэддэг юм шиг ч төдийлөн ач холбогдол өгч хайхардаггүй. Усны асуудал ямар ч оронд мөнхийн сэдэв байсаар ирсэн  ч  манай улс шиг усаа үнэгүйдүүлсэн орон хаа ч  байдаггүй. Гэхдээ усны үнэ цэнэ, усны хэрэглээний үнийн тухай асуудал нь  хоёр огт өөр зүйл. Бид өнөөдөр хэрэглэж байгаа усныхаа үнэнд мөнгө  төлдөг. Энэ нь усыг таны гэрт  дөхүүлсний,  өөрөөр хэлбэл  усыг танай  байр, гэрийн чинь ойролцоох  ус түгээх байрт ойртуулсны төлөөх өртөг .

Өнөөдөр орон сууцны айлууд  нэг литр усанд 32 мөнгө, гэр хорооллынхон нэг төгрөг төлдөг. Гэхдээ хэрэглээ нь тэнгэр газар шиг ялгаатай. Гэр хорооллын нэг өрх  хоногт 15-20 литр ус хэрэглэдэг байхад орон сууцныхан 250 орчим литр ус хэрэглэдэг гэсэн  баримтыг судалгааны байгууллагуудаас гаргасан байдаг.

Усыг ард иргэдэд ийм ялгавартай байдлаар  өгч байгаа нь  ус үнэгүйдэхийн нэг хэлбэр гэж ойлгож болохоор байгаа юм. Нөгөөтэйгүүр   гэр хорооллын ус түгээх байрууд ч энэ байдлыг ашигладаг гэхэд болно. Зарим газарт литр усыг нэг төгрөгөөр өгч байхад “овжин” зарим түгээгчид литрийг нь хоёр төгрөгөөр өгч байгаа нь ч бий.  Гэр хорооллын айлуудад зориулж  ус түгээх байр  буюу худаг олныг барьсан гэж нийслэл дүүргийн удирдлагууд ярих ч үнэн хэрэгтээ өглөө өдөр, орой, ер нь хэзээ ч  дараалал ихтэй байдаг. Энэ нь  литр усыг нэг дахин дамлаж зарах боломж олгодог гэсэн үг. Тухайлбал гүний худаг буюу хоёр  цорготой түгээх худгуудад энэ байдал давтагдаж буй харагддаг. Гэхдээ ус дамлаж байгаа түгээгчийг бус энд  төр захиргааны  байгууллагуудын  бодлогын алдаа дутагдал буйг хэлэх гэсэн хэрэг. Бүр тодруулбал, амьдралыг тэтгэгч усны үнэ цэнийн тухай дорвитой ажил хийхгүй, хэн ч анхаарахгүй  байгаа юм.  Ээ нь хоёрхон жилийн дараа бидэнд эмгэнэл авчрах  гэж байна.

Монголчууд уг нь усыг дусал балгаар хэмжиж дээдэлж ирсэн ард түмэн. Гол усанд сүү, цагаа дусаахгүй, хир буртгаа угаах  оруулахыг цээрлэсэн хууль цаазтай байлаа. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь хашаандаа  худаг гаргуулдаг бол.  Гол горхиноос хол газарт гүний худгийг 20-50 сая төгрөгийн өртгөөр, гол усны ойролцоо байх айл өрхүүдэд 3-5 сая төгрөгөөр гаргаж өгдөг хувь хүн компаниуд ч олширч, нэгэн төрлийн ийм  бизнес аль хэдийн явагдаад эхэлчхэж. Гэтэл үүнд ямар ч хуул хяналт, анхаарал алга.
 
 Яг өнөөгийнх шиг усыг үнэ цэнэгүй ашиглаж, хэрэглэсээр байвал 2020, 2017 битгий өнөө маргаашгүй  усны гачигдалд орохыг үгүйсгэх аргагүй юм. Улс орны усны хэрэгцээ өдрөөс өдөрт өсөж, усны хомсдолд орох аюул нүүрлээд байхад  улстөрчид, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд  ямар ч арга хэмжээ авахгүйн зэрэгцээ  усны үнэ цэнэ хийгээд усны үнийг нэмэх асуудалд чөдөр тушаа болсоор байгаа нь “Гол мөрөн хурдан ширгэг  ард иргэд цангаж үхэг” гэсэнтэй агаар нэг буй юм. Саад тотгор болж буйн нэг жишээ бол  сууцны айлуудын нэг литр усны үнэ болох 32 мөнгийг 54 болгон  нэмэгдүүлэх саналыг мэргэжлийн байгууллагынхан Засгийн газарт хүргүүлсэн ч төдийлөн дэмжигдээгүй байдаг. Дэмжигдээгүй шалтгаан нь  “тооцоо судалгаа муутай, усны үнэ нь ард иргэдийн амьдралд эрс нөлөөлөх тул дахин  нарийвчлах харах хэрэгтэй” гэсэн байдаг.

Үнэн чанартаа литр усны үнийг нэмэгдүүлэх нь ард иргэдийн амьдралд төдийлөн хүнд  тусахгүй гэдгийг судлаачид хэлдэг. Амьдрал дээр ч  мэдрэгддэг.  Харин ч  эсрэгээрээ хүүхэд багачуудаас эхлээд хөгшин хөвөө хэн ч усыг гамнаж сурах, тэр хэрээр усны үнэ цэнийг мэдрэх юм. Урд хөршид  хүнийг сургахын тулд эдийн засгийн хөшүүргийг маш ихээр хэрэглэдгийг  бид мэднэ. Тэгвэл дуурайх дуртай монголчууд бид яагаад үүнийг хуулбарлаж болохгүй гэж.

Зохиолч сэтгүүлч Б.Галаарид  хэдэн жилийн өмнө “Шар тэнгисийн тарчлаан” хэмээх нэгэн зохиол бичиж түүнийг нь драмын театрын жүжигчид тайзнаа  тавьсан нь бидний усгүйдэхийн эмгэнэлийг бодитоор харж  байсан. Тэгэхээр  улстөрчид,  шийдвэр гаргах түвшнийхэн, усны мэргэжлийнхэн, ард иргэд бид бүгдээрээ  усаа дээдэлж  дусал балга усыг ч  ариглах хэрэгтэй байна. Эс тэгвээс эмгэнэл ойрхон  ирчхээд пол пол хийн дуслах хэмнэлээр аюулын харанга дэлдэж байна, цаана чинь.  Хоёрхон жилийн дараа нийслэлчүүд усгүйдэх нь байна.
 
С.Цээл
Оллоо.мн
 
                                                                                                                                                                          
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хххххххххх 2015-09-29 09:40:08
    Усны хэрэглээний дийлэнхийг айл өрхүүд бус үйлдвэрүүд ашигладаг тэр үйлдвэрүүдээ УБ хотоос гаргавал 2025 он хүртэл устай л байх болуу гэж бодож байна
    202.72.246.106
    Мэдэгдсэн Хариулах
    • Зөв  2015-09-29 19:04:30
      Яг үнэн. . .
      112.72.13.183
      Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-09-29 05:49:09
    Худлаа ярихаас өөр юу ч хийгүй л байна л даа шинэ орон сууцнуудад саарал усны хүйтэн шугам тавьж баас шээсээ сарал усаар хөөмөөр гм
    112.72.13.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch  2015-09-29 05:48:24
    Odoo udahgui usni une nemen de.harj bgarai
    103.229.120.74
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2015-09-29 04:44:11
    niisleld hudag 60metrees garlaa gj hvmvvs halaglan yrij bn shv tsaaguur chin urid n 6-12metrees olgoiddog bsn gj bgmda
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
  • ии 2015-09-29 02:39:01
    Оюу Толгойд геологийн асар урт удаан хугацаанд бүрэлдэн тогтсон гүний цэнгэг усыг зэс, алт олборлохын хажуугаар зүгээр л шавхаад хаячлаа ш дээ
    122.201.22.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-29 02:05:43
    иймэрхүү асуудалд эрх биш мэргэжлийн байгууллагынхаа үгийг сонсож байх хэрэгтэй улстөрчид минь
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах