Автомашины худалдаа эрхлэгчид Захиргааны шүүхэд ханджээ
Нийслэлд шинэ Авто худалдааны цогцолбор байгуулахтай холбогдуулан хотын удирдлагууд ирэх сарын 1 гэхэд “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг авто машин, сэлбэгийн худалдааны захын  үйл ажиллагааг хориглоод буй. Захууд агаарын бохирдол, авто замын ачааллыг нэмэгдүүлж байгааг НИТХ болон НМХГ-ын хамтарсан шалгалтаар тогтоосон юм.
 
Гэвч энэ шийдвэр худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Захуудын үйл ажиллагааг дэмжих төвөөс ШӨХТГ- т гомдол гаргажээ. Гомдлын дагуу тус газраас хяналт шалгалт хийж хотын захиргааны шийдвэр үндэслэлгүй болохыг тогтоожээ. Тодруулбал, НИТХ- аас тогтоол гаргахдаа “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалах төвүүдийн үйл ажиллагааг зогсоох хуулийн үндэслэл байгаа эсэх, агаарын болон хөрсний бохирдол үүссэн эсэх, стандартын шаардлага хангахгүй байгаа эсэхийг тус тус тогтоогоогүй гэжээ.
 
Түүнчлэн “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг дэмжиж, бусад аж ахуй эрхлэгчдийн эрхийг хуульд заасан үндэслэлгүйгээр хязгаарласан тогтоол гэж үзсэн байна. Учир нь задгай талбайд худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа агаарын болон хөрсний бохирдолд нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогоогүй юм байна. Гэтэл нийслэлээс агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор гэх үндэслэл  нь аж ахуй эрхлэхийг хязгаарласан буюу хориглосон шийдвэр болсон гэдгийг ШӨХТГ- аас өчигдөр мэдээллээ.
 
НИТХ-ын тогтоол Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Төрийн захиргааны байгууллага,  нутгийн өөрөө удирдах болох нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 13.2.1 -д “Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан”, 13.2.3-т “Тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсвэл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн”, 13.2.7-д “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг тус тус зөрчжээ. Тиймээс ШӨХТГ-аас дээрх зөрчлийг арилгах шаардлагыг НИТХ-д хүргүүлсэн гэв. ШӨХТГ- ын шийдвэрийг үндэслэн худалдаа эрхлэгчид МХЕГ болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
Зууны мэдээ
Б.Энх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-09-29 11:25:21
    Да хүрээ зах хотын захад байгаа шүү дээ. Тэнд газар түрээсэлж байгаа олон иргэд шинэ захаас газар худалдан авах чадваргүй. Энэ нь тэднийг амжиргаагүй болгож бна...
  • хандгай 2015-09-29 08:45:08
    нүүлгэ өөр яриа байхгүй нүүхгүй бол бүх эрхийг цуцал
  • bold 2015-09-29 06:30:00
    yamar ch uls orond tehnikiin zah ni hotoosoo ih zaid uu baidag yum tiim uchir nuulgesen ni deer shuu dee
  • zochin 2015-09-29 03:37:27
    nuulgeye. hotiin tovdoo huuchin mashinii zahaa ovoolzon uls baidaggui baihoo. hotiin goo uzemj gej neg yum baimaar yumaa.
  • Авто худалдааны төвийг нэг доор нь төвлө 2015-09-29 02:28:55
    Авто худалдаатай холбоотой асуудал арай л олон жил шийдэгдэхгүй байлаа одоо даруй шийдэх цаг нь болсон ҮҮл даргын энэ ажлыг маш сайн дэмжих хэрэгтэй байна !!!!
  • Zochin 2015-09-29 02:25:25
    Nyylgee nyylge. Ter uguumur gej neg khachin gazar. Zogsool ch baikhgyi. Zakhiin urd zamiin khamag tygjrel Uguumruus l boldog.
  • baterdene 2015-09-29 02:14:47
    naadahaa ard tymnees asyy hyyh ni zov baih gej bodoj baina
  • 1234 2015-09-29 02:12:26
    naad golognvvdee hvcheer hoogooch.