Гандболын эрэгтэй тамирчдын Цомын тэмцээн болно
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа хотод ирэх 10 дугаар сарын 9-11-нд 18-25-насны гандболын эрэгтэй тамирчдын Цомын тэмцээн болно.

Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар спортын мастер А.Амгалантамир хариуцах бол МГХ-ноос шүүгч нарын баг, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбишийн удирдлага дор ажиллана. Тэмцээн нь орон нутагт гандболын спортыг хөгжүүлэх, сурталчилах, залуучуудын ур чадварыг ахиулах, шилдэг тамирчдыг тодруулах зорилготой.

Зүүнхараад гандболын спорт эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг бөгөөд олон спортын мастер, дэд мастер, зэрэгтэй тамирчин төрөн гарсан бөгөөд сая болсон Монголын хүүхдийн спортын наадамд Зүүнхараагийн баг тэргүүн байранд шалгарсан юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.