Буудайн цавуулгийг нэг минутад тодорхойлох багажтай боллоо
Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан буудайн цавуулгийг хэмжих тусгай шинжилгээний багажтай боллоо.  Энэхүү багаж нь улаан буудай, рапс зэрэг бүхий л төрлийн үр тарианы чанарыг тодорхойлох боломжтой аж.

Швед Улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх зориулалт бүхий IM9500 загварын багажийг өнөөдөр ХХААЯ-нд хүлээн авч улаан буудайн чанарын туршилт хийлээ.

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн гүйцэтгэх захирал М.Цолмон “Өмнө нь уламжлалт аргаар буудайг тээрэмдэж цавуулгийг хэмждэг байсан болохоор нэг удаагийн шинжилгээнд 30-40 минут зарим тохиолдолд түүнээс ч урт хугацааг зарцуулдаг байсан. Харин шинэ төхөөрөмжөөр 30 секундээс нэг минутын хооронд улаан буудайн уураг,  чийг, цавуулгийг тодорхойлох юм.

Ингэснээр ТЭДС-ийн хашаанд тариагаа буулгахаар дугаарлах хугацаа багасаж, тариаланчдад чирэгдэл багатайгаар үйлчлэх боломж бүрдэж байна. Энэ жилээс манай сан ирж байгаа буудайнуудыг цавуулгийн хэмжээгээр ангилдаг болох гэж байгаа. Энэ ажилд цавуулаг хэмжих багаж маань чухал хэрэгцээтэй.

Маргааш ТЭДС дээр лаборантуудаа цуглуулаад нэг өдрийн сургалт зохион байгуулж, зургаан салбартаа уг төхөөрөмжөө хүргүүлнэ. Нөгөөдрөөс эхлээд шинэ төхөөрөмжөө ашиглаад шинжилгээгээ хийж эхэлнэ.

Өнгөрсөн жил улаан буудайн цавуулгийн хэмжээнээс болж, тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдийн хооронд маргаан гарч байсан. Пертен брэндийн IM9500 загварын цавуулаг хэмжих багажийг ашигласнаар дахин тийм маргаан гарвал газар дээр нь шуурхай шийдвэрлэх боломж бүрдэж байна. Төхөөрөмжөөс гарах үр дүн баталгаатай бөгөөд төхөөрөмжийг  зөөврийн зориулалтаар ашиглаж боломжтой” гэлээ.

Пертен брэндийн багаж, төхөөрөмжүүд нь үр тариа, гурил, тэжээлийн хүнсний яанарт, хяналт, шинжилгээ хийх зориулалттай бөгөөд 20 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж зах зээлд нийлүүлдэг юм байна. Тус брэндийн бүтээгдэхүүнийг дэлхийн 100 гаруй оронд хэрэглэдэг ажээ.
 
О.Ачиймаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.