Volkswagen-ний 3200 автомашиныг гааль дээрээс буцаах боллоо
Volkswagen дизель хөдөлгүүртэй автомашинаа үйлдвэрээс гарах үед нь хорт утаа ялгаруулах тест хийлгэдэг журмын дагуу тус компани худал үнэлгээгээр зах зээлд нийлүүлсэн нь ил болоод буй. Үүнээс үүдэж Volkswagen-аас автомашин худалдан авагч дэлхийн ихэнх орнууд тус компанид өндөр хэмжээний торгууль ногдуулах, орж ирсэн автомашинуудыг үйлдвэрт нь Volkswagen-ий зардлаар буцаах гэх мэт арга хэмжээ авч эхэлсэн байна.

Тэгвэл Швейцарь улс хамгийн сүүлд эх орондоо Volkswagen-ий дизель хөдөлгүүртэй автомашин борлуулахыг хориглосны дараа Бельги улс ч ийм шийдвэр гаргалаа. Бельгийн эрх баригчид дотоодын замын хөдөлгөөнд Volkswagen-ий хорт утаа ялгаруулж буй дизель хөдөлгүүртэй 500 мянган автомашин бүртгэлтэйг нотолж, тэдний хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна.

Бельги улсын Dleteren компани Германы Volkswagen-ий албан ёсны борлуулагч бөгөөд 3200 автомашиныг гааль дээрээс буцаах болсноо зарлалаа.

Цаашлаад Бельги улсад өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож буй хагас сая дизель хөдөлгүүртэй Volkswagen брэндийн автомашиныг хориглох тухай шийдэлд тус улсын эрх баригчид хүрчээ. Засгийн газрын зүгээс Volkswagen, Audi, Skoda, Seat зэрэг машинуудад экологийн хяналтын шалгалт оруулах бөгөөд Сангийн сайд Крис Питерс уг асуудлыг гардан хариуцаж ажиллахаа мэдэгджээ.

Volkswagen компани нийт 11 сая дизель хөдөлгүүртэй автомашины агаарын чанарын тестийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм.
 
О.Ачиймаа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 5bogd 2015-09-29 06:02:56
    Bugdiig ni importlood Mongolruu oruulaad ir. Bidend ugaasaa chanar manar standard gej baih bish. xaxa
    202.21.112.34
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2015-09-28 12:05:59
    manaikh tegeed 5 bogdiin zarj baigaa volkswagenii mashinuudiig yakh bol?
    43.242.243.183
    Мэдэгдсэн Хариулах