Ургацыг хөлдөж хайрагдахаас хамгаалахыг анхааруулав
Намрын ургац хураалтын ажил ид өрнөж байна. Одоогоор  79 мянган тонн үр тариа, 80 мянган тонн төмс, 40 мянган тонн хүнсний ногоо, 10.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 31 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 60 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн төвшинд байгаа бол тарианы болцтой холбоотойгоор үр тарианы хураалт удаашралтай байна.

Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр, Төв аймгийн Угтаалцайдам суманд 600 га талбайн ургац мөндөрт өртсөн, Булган аймгийн Сэлэнгэ сум, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Цээл сум орчмоор талдаа таван см хүртэл цасан бүрхүүл тогтож хайлсан байна. Энэ сард цаг агаар тогтворгүй, хур тунадас ихтэй байгаагаас үр тарианы ургацын хаягдал нэмэгдэх эрсдэлтэй байна. Тиймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан ургац хураалтын уян хатан арга технологиор ургацаа аль болох хаягдал багатайгаар шуурхай хураахыг салбар яамнаас анхаарууллаа.

 Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр өнөө, маргааш тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи ихтэй байхын зэрэгцээ шөнөдөө 0-5 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Иймд ургацыг хөлдөж хайрагдахаас хамгаалах арга хэмжээг авах нь зүйтэйг мөн санууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.