“Модел  ЮНЕСКО Монгол” чуулганыг Улаанбаатарт хийнэ
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулж, “Модел ЮНЕСКО Монгол” анхдугаар арга хэмжээг ирэх аравдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах гэнэ.

“Модел  ЮНЕСКО Монгол” буюу МЮМ нь олон улсад зохион байгууллагддаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар чуулганы нэгэн хувилбар юм. Уг үйл ажиллагааны гол зорилго нь оролцогчдыг тухайн цаг үеийн олон улсын чухал үйл явдлын талаар гүнзгий судалгаа хийхэд чиглүүлж, тэдэнд олон улсын харилцаа, дипломат ажиллагаа болон НҮБ-ын өнөөгийн хөтөлбөр үйл ажиллагааны талаар мэдлэг олгох аж.

Тус чуулганы оролцогч залуус НҮБ-ын гишүүн орнуудын элч төлөөлөгчдийн дүрд хувиран дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2015 оны “Модел ЮНЕСКО Монгол”-ын хувьд “Тогтвортой хөгжил дэх эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм байна. Чуулганы төгсгөлд нийт оролцогчдын саналаар батлах тогтоолын төслийг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ын Бээжин дэх Төлөөлөгчийн газарт албан ёсоор өргөн барих гэнэ. Чуулганы оролцогчдын идэвх санаачилга болон мэдлэг чадвар дээр үндэслэн шилдэг төлөөлөгч, шилдэг төлөөлөгч багийг шалгаруулж, ЮНЕСКО болон ХБНГУ-ын Зийген Хотын НҮБ-ын Загвар чуулганд оролцох эрхийг олгох аж.

2015 оны “Модел ЮНЕСКО Монгол”-д 15-24 насны 70 залуусыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр оролцуулах бөгөөд бүртгэл 2015 оны есдүгээр сарын 30-ны 23:59 цагт хаагдах юм.
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.