Цэцэрлэгийн тогооч нар ур чадвараараа өрсөлдлөө
Мэргэжлийн  хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Хүний төлөө-зөв тус” аяны хүрээнд  НМХГ-аас  нийслэлийн  төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн дунд “Хүүхдийн хоолны зөв сонголт“ сэдэвт туршлага солилцох, тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх  тэмцээнийг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулжээ. Тэмцээнд 7 дүүргийн 15 цэцэрлэгийн тогооч нар өөрсдийн урьдчилан бэлтгэсэн түүхий эд материалаар хоол бэлтгэн ур чадвараараа өрсөлдөж, 1 өдрийн хүүхдийн хоолны цэсийн дагуу бэлтгэсэн хоолоор үзэсгэлэн  дэлгэж, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадлын онолын мэдлэгээрээ уралдаж,  харилцан туршлага солилцсон байна.
 
Тэмцээний шүүгчээр ЭМСЯ-ны Хоол, хүнсний аюулгүй байдлын  бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, анагаах ухааны доктор Д.Ганзориг, БСШУЯ-ны  сургалтын орчны хэрэглэгдэхүүн, эрүүл ахуйн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, хүнс судлалын ухааны  магистар Б.Дуламханд,  МХЕГ-ын ЭМХХ-ийн дарга, анагаах ухааны докторант Д.Баярболд, Монголын тогооч нарын холбооны гүйцэтгэх захирал, Монгол улсын  мастер тогооч Ч.Санчир, НЭМХ-ийн  эрдэм шинжилгээний ажилтан, анагаах ухааны  мастер  Д.Оюундэлгэр, НМХГ-ын улсын ахлах байцаагч, анагаах ухааны магистр Н.Одончимэг нар ажиллалаа.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгийн тогооч С.Туяа 1 дүгээр байр,  Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэгийн тогооч Б.Батчимэг 2 дугаар байр,  Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн тогооч С.Нарантуяа 3 дугаар байр эзлэж  тус бүр  “Өргөмжлөл”,  мөнгөн шагналаар,  Чингэлтэй дүүргийн хувийн хэвшлийн “Маамуу нааш ир” цэцэрлэг  тэмцээнд  зохион байгуулалттай, идэвхитэй оролцсон тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын  газрын даргын “Өргөмжлөл”-өөр шагнагдсан байна.

Цэцэрлэгийн насны хүүхдийн бие бялдар,  сэтгэхүй,  дотоод эрхтэн тогтолцоо нь өсч хөгжихөд насны онцлог, бие махбодийн физиологийн хэрэгцээнд тохирсон тэжээлийн бодисоор, булчин, бүх эрхтний  үйл ажиллагааг хэвийн явуулахад  тодорхой илчлэгээр зогсолтгүй хангагдах шаардлагатай байдаг.  Хэрэв хоолны тэжээллэг чанар хангалгүй, тэжээлийн бодисуудын харьцаа алдагдвал хүүхдийн бие махбодод  сөргөөр нөлөөлдөг байна.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zuv baina 2015-09-29 07:12:33
    ene bol zuv temtseen baibaa. huuhduud yu idej baigaa bol gej aih yum baina sh dee.
    220.191.168.20
    Мэдэгдсэн Хариулах