Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна
 Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Уг тэмдэглэлт өдрийг "Эв нэгдэл-Энэрэнгүй сэтгэл" уриан дор Гандантэгчэнлин хийд, бурханы шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулах гэж байна. 

Бурхан багшийн Их Дүйчин өдрийн баяр нь үндсэн гурван хэсэгтэй юм байна.   06.00-17.00 цаг хүртэл Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдах аж. Үүний дараа 17:00-19:00 цагийн хооронд Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний парад Гандантэгчэнлин хийдээс Чингисийн талбай хүртэл төв зам дагуу үргэлжилнэ. Төгсгөлд нь Майдарын зүрхэн шүтээн, Бодь модийг олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаа, Бясалгал флаш моб, урлагийн тоглолт Чингисийн талбайд болно. 
Баярт зориулан Их Майдар сангаас Чингисийн талбай Бурхан багшийн ринсрэл зүрхэн шүтээн, Монгол улсад анх удаа ургуулж буй Бодь модийг олон нийтэд танилцуулж 14 хоногийн турш сүсэгтэн олон эрднийн шүтээнд мөргөх, Бодь модны дэргэд бясалгал хийх боломжийг олгох юм.

Үүнээс гадна “Тэгчэн Сожон” буюу “Нэг өдрийн буянаа тэтгэн, ариусгах” сахил сахих зан үйлийг дээдэс мэргэн лам хуврагуудаас эхлээд энгийн сүсэгтэн хүн хүртэл авч болдогоороо онцлогтой.
Бурхан Багш “Цөвүүн цагт “Тэгчэн Сожин” хэмээх нэг өдрийн 8 сахил  сахисан  хүний буян нь цагийн сайнд гэлэн хүний 100 жил 256 сахил сахисан буянаас илүү буяныг хураана ” гэж айлдсан байдаг.

Тэгэхээр эх болсон хамаг амьтны тусад гэсэн их нигүүлсэхүй сэтгэлийг үүсгэж энэхүү сахилыг авдагаараа их хөлгөний номын ёс болдог тул гэлэн сахилтай ламаас энгийн гэргийтэн хар хүн хүртэл авч сахьдаг тул буянаа арвижуулахыг хүссэн хүн бүхэн энэхүү зан үйлд орлцох боломжтой ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.