Хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн 9 дүүргийн 21 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
 
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна
2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн халаалтыг өгч эхэлсэн. “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн харьяаны 74 цогц төхөөрөмжтэй хэрэглэгчдээс 66 орон сууцны байр халаалтаа авсан бөгөөд “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын 134 УДДТ-өөс 132 дулаан дамжуулах төв халаалт өгч, УДДТ-83, 1-р хорооллын үйлчилгээний төвийн УДДТ 10-р сарын 01-ний өдөр халаалт өгөх юм.  Орон сууцны 1492 барилгаас 1477 барилга халаалтаа авчээ. Нийт 47 сургууль, 76 цэцэрлэг, 21 эмнэлэг халаалтыг өгсөн бөгөөд нийслэлийн хэмжээнд халаалт 98 хувьтай байгаа юм.
  • Зүүн Хойд Азийн хотын дарга нарын “Хотын ногоон хөгжил” Сэдэвчилсэн хуралдааныг зохион байгууллаа
“Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг энэ сарын 21, 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж БНХАУ-ын Шэнжень, Карамай, хөлөнбуйр, Хайнань, ОХУ-ын Улаан-Үд, Элиста, БНСУ-ын Сөүл, Японы Нигата зэрэг хотын дарга орлогч, экологи, ногоон хөгжил хариуцсан ажилтнууд зэрэг нийт 8 хотын 40 төлөөлөгч, Дэлхийн банк, Азийн сан зэрэг 17, Олон улсын байгууллагын 30 төлөөлөгч, нийт гадаадын 80 гаруй төлөөлөгч оролцлоо. Форумын уулзалтаас Зүүн Хойд Азийн хотууд хамтран илгээлт гаргаж ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын чуулга уулзалтад хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
  • Нийслэлийн 376 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулж байгаа болзолт уралдааныг дүгнэлээ
Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Улаанбаатар хотын 376 жилийн ойг угтан нийслэлийн 2015 оны “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж” шалгаруулах болзолт уралдааныг 6 сарын хугацаанд зохион байгуулж явуулсан. Шилдгээр шалгарсан аж ахуй нэгж, байгууллагуудад шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 25-ны өдөр Чингисийн нэрэмжит талбайд зохион байгуулж, нийт 28 номинацид 77 байгууллага аж ахуй нэгж, иргэнийг  шалгаруулж, идэвхи санаачлагатай оролцсон 10 байгууллагыг тусгай байр эзлүүлж нийт 385 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
  • Хотын төв гудамж, гэр хороолол дундах гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад ажлын хэсэг байгуулж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Эрчим хүчний гудамжны дэд станцыг шилжүүлэх 10 сая төгрөгний ажил, Баянгол дүүргийн Дэлүү хутагтын гудамжинд гэрэлтүүлгийн тэжээлийн кабель солих 8 сая төгрөгний ажил, Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн гудамжны гэрэлтүүлгийн тэжээлийн кабель солих ажил 8 сая төгрөг бүхий нийт 26 сая төгрөгний урсгал засварын ажлуудыг хийж эхлээд байна.
Хан-Уул дүүргийн Зайсангийн зам дагуу 30 лед гэрэлтүүлгийн кабель шинэчлэх ажил, Гандигийн гудамжны кабель болон дутуу шон нөхөх засварын ажлууд график төлөвлөгөөний дагуу хугацаандаа хийж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 70 хувьтай байна.
Тендерт шалгарсан “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК нь төлөвлөгөөний дагуу хотын төв гудамж тайлбайн гэрэлдүүлгийн асалт, урсгал засварын ажлыг хариуцан ажиллаж байна. Нийт 15000 мянган гэрэлтүүлэг байгаагаас 95 хувийн асалттай байна.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан дээр холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
  • Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллагууд ойг угтан өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
  • Нийслэлийн ойг угтаж гудамж замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, сэргээх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягжилтыг сайжруулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт шалгалт хийх
  • Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/775 дугаар захирамжаар байгуулагдсан Богд Хан уулын төрийн тахилгыг тахих бэлтгэлийг хангуулах ажлыг сайтар зохион байгуулах
  • Баянзүрх дүүргийн “Цайз”, “Өгөөмөр” захын орчимд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоож, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулах
  • “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангуулж, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулах ажлыг зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.