ОХУ, АНУ шууд бусаар тохиролцоонд хүрсэн гэв
Сирийн иргэний дайныг дуусгах асуудалд ОХУ болон АНУ  хоёр улс “шууд бусаар тохиролцоонд хүрсэн” хэмээн Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадын зөвлөх Боутайна Шабан өнгөрсөн долоо хоногт орон нутгийн үндэсний телевизэд ярилцлага өгөх үедээ дурьджээ.

Тэрбээр хэлэхдээ “Одоогийн АНУ-ын Засгийн газар  Сирийн хямралын гарцыг олж чадна гэдэгт итгэж байна. Энэ хямралаас гарахын тулд АНУ болон ОХУ-ын дунд шууд бус ойлголцол үүсч байгаа. Эдүгээ АНУ, ОХУ-ын аль аль нь Сирийн нөхцөл байдал ямар байгааг сайн ойлгож буй.

Одоогийн үүсээд буй олон улсын нөхцөл байдал хурцадмал болж байгаа нь ердөө Сирийн хямралыг шийдвэрлэхэд чиглэгдэж байна” хэмээн өгүүлсэн байна. Шабан 2011 оноос хойш нийт 240 гаруй мянган хүн нас барж, хэдэн зуун мянган хүн дүрвэсэн  нь Сирийн иргэний дайны талаарх “Европ, АНУ-ын байр суурийг өөрчилсөн хэмээн ярилцлагатаа онцолж байв. Мөн тэрбээр хэдэн жилийн өмнөөс Сирийн Засгийн газрыг дэмжиж ирсэн ОХУ  Ерөнхийлөгч Ассадыг огцруулахыг Сирид  энхтайваны хамтын ажиллагаагаа эхлүүлэх урьдчилсан нөхцөл болгож тавьж байсан удаагүй гэж хэлжээ.

АНУ дөрвөн жил гаруйн өмнөөс Ерөнхийлөгч Ассадыг огцруулахыг шаардаж ирсэн авч, тус улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн долоо хоногт “Ерөнхийлөгч Ассадыг огцруулах асуудлыг заавал нэг өдөр, нэг сарын дотор шийдвэрлэх албагүй” гэж тэмдэглэсэн бөгөөд харин энэ сарын 23-ны өдөр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Сирид дахин энхтайван тогтоохын тулд бүх улс хүчин чармайлт гаргаж чадна” хэмээн шинээр Сирийн энх тайвны хэлэлцээрийг эхлүүлэхийг уриалж байв.

Францын Ерөнхийлөгч Олланд “Ассадыг огцруулахгүйгээр Сирид улс төрийн шилжилт хийх боломжгүй” хэмээж байгаа бол Германы канцлер Ангела Меркель хэлэлцээрт Ерөнхийлөгч Ассадыг ч мөн оролцуулах ёстой гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.  Энэ өнцгөөс харвал, олон улс дүрвэгсдийн хямралтай холбогдуулан Ассадын дэглэмийн талаархи  байр сууриа өөрчилсөн бололтой.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.