Иргэд  хэмжилтийн компанид  мөнгө төлж хохирсоор байх уу
Өнөөгийн нийгэмд амьдарч буй залуучуудын чухал мөрөөдөл нь байранд орох гэхэд бараг л хилсдэхгүй. Өөрт байсан хөрөнгөө зарж урьдчилгаагаа төлж байранд орох эсвэл насан өндөр болтлоо төлж дуусахгүй урт хугацааны зээлд хамрагдах. Ер нь манай оронд орон сууцтай болно гэдэг хамгийн том асуудал.

Гэтэл өдөр шөнөгүй ажиллаж байж олсон хэдэн төгрөгөө  байрны урьдчилгаанд өгч  байж орсон 20 м2 байрнаас нь 2-3  м2 дутах асуудал нэг хэсэг газар авч иргэдийн гомдол тасрахаа больсон.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт анх 11 барилгын компанийн нэр дээр “Барилгын метр квадрат дутсан” гэх гомдол иржээ. Гомдлын дагуу тус байгууллагаас иргэдэд хандан “Шинээр худалдан авсан байрныхаа метр квадратыг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх” талаар зөвлөгөө өгч, сэрэмжлүүлсэн. Энэ сэрэмжлүүлэг мэдээллийн дараагаас эхлэн өнөөдрийг хүртэл барилгын компаниудад залилуулсан 240 орчим иргэний нийт 47 барилгын компанид холбоотой гомдол ШӨХТГ-т ирсэн байна.

Иргэдийн гомдол мэдээллийн дагуу төлсөн мөнгийг тооцож үзэхэд 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн аж. Энэ тоо өнөөдрийг хүртэл хэдээр нэмэгдсэн нь тодорхойгүй.

Бидний сайн мэдэх “Тектоник”, “Тайгам алтай”, “MD Top” зэрэг компаниуд иргэдийг хохироосон мөнгөн дүнгээр тэргүүлж байсан. Эдгээр компаниудаас иргэдийн хохирлыг барагдуулсан компани байхад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй газрууд бас байгаа юм.

Иргэдийг залилсан барилгын компани зөрүү мөнгөө өгнө гэж ШӨХТГ зөрүү мөнгийг нь өгүүлнэ гэж өдөр шөнөгүй ярьж байгаад замхран алга болов.
Байрны м2-т дутуу гэх иргэдийн гомдол хэвлэл мэдээллээр цацагдах үеэс эхлээд байранд амьдардаг айл өрх бүр хэмжилт хийлгэх болсон. Зарим байр м 2-т нь дутуу байсан бол  цөөн тооны  байрных  зохих  журмын дагуу  байсан гэхэд болно. 

ШӨХТГ –аас “Мөнгийг нь олгуулна” гэж телевиз бүрээр ярьж байхад үүнд итгэсэн иргэд орон сууцны м 2-т хэмждэг байгууллагуудад ачаалал үүсгэж тодорхой хэмжээний мөнгө төлж байсан. ШӨХТГ-ын  энэ амлалтаас үүдэн орон сууцны м2-т  хэмждэг 140 гаруй байгууллага байгуулагдаж байсан. Тэдгээр байгууллага энэ үеэр ачаалалдаа дарагдан ажиллаж байсан бөгөөд  1 м 2-ыг 2000-3000 төгрөгөөр хэмждэг  байв. Иргэд авсан байрандаа эргэлзэж байвал тухайн компанийг дуудаад хэмжилт хийлгэж болно.

Харин орон сууцны талбай нь хэмжээндээ хүрэхгүй дээр нь хэмжилт хийлгэж ахин мөнгө төлөх гээд иргэд ч давхар, давхар хохирсон үйл явдал болоод дууссан билээ. Харин өнөөдөр иргэдийн гомдлыг шийдвэрлэж өгнө гэсэн ШӨХТГ нам гүм, хамаг мөнгөөрөө хохирсон иргэд маань ч чимээгүй.  Иргэдийг залилсан барилгын компанийн зөрүү мөнгийг олгуулна гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай өдөр шөнөгүй ярьж ард түмний хайртай хүү болсон. “Цагдаад хэлнэ шүү” гэхийн оронд “Магнайд хэлнэ шүү “ гэж ярьдаг болмоор байна хэмээн Ерөнхийлөгч хүртэл О.Магнай даргыг жишээ авч өөд нь татаж байсан. Гэхдээ өнөөдөр хохирлоо барагдуулж чадаагүй олон иргэн байсаар л. Асуудлыг нь 100 хувь шийдэж өгч чадаагүй бол хийсэн юм шиг ярьж ойлгуулахаа бас болимоор юм. Өөрөө өргөдлөө барьж гүйх  хувь хүнээс ШӨХТГ илүү хүчтэй баймаар юм. Гэтэл яагаад зарим компаниас нь мөнгийг авч өгөөд заримаас нь авч өгч чадахгүй байгаа юм бэ. Олсон бүх мөнгөөрөө байрны урьдчилгаа төлж байранд орсон иргэд мөнгөө авч чадаагүйн дээр ахиад л орон сууцны хэмжилт хийдэг компанид мөнгө өгч хохирсоор байна.

Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ахр 2015-09-28 17:53:31
    залилан луйвар хийж байгааг үнэнээр нь хэлсэн нь буруу юм уу тэгээд. Магнай хийх юмаа зөв хийсэн. Төр, шүүх, хууль байна. Луйварчидаа шийтгэл дээ.
    103.229.122.141
    Мэдэгдсэн Хариулах
  • XXX 2015-09-28 14:25:44
    hemjiltiin munguu garguulj abj bolon sh de huuliin daguu
    150.129.140.158
    Мэдэгдсэн Хариулах
  • nm 2015-09-28 13:16:54
    ul hodlohiin gerchilgee anh gargahdaa uund undeslej gargadag um be. gol luivar ni ul hodloh horongiin gazart bgaa um bish uu
    103.10.23.117
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2015-09-28 09:36:19
    Барилгыг улсын комисс ашиглалтанд авахаас өмнө тухайн орон сууцны тоот бүрээр цэвэр талбайг гаргаж баталсан байх журам гаргамаар юм. Түүнийг үндэслэж хөрөнгийн ...
    202.170.67.244
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-09-28 05:58:27
    шүүхээр яваад байгаа юм биш үү
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах