Гадаад хэргийн яаманд сургалт  явагдаж байна
Гадаад хэргийн яаманд  аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт явагдаж байна. Монгол Улсын засгийн газраас гадаад харилцааны чиглэлээр баримтлах бодлого, 2016  онд дэвшүүлсэн зорилтууд, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн болон oрон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо зэрэг сэдвээр явагдах юм.

Мөн Засгийн газраас 2013 оны 169 дүгээр  тогтоолоор баталсан " Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг Хангах журам”,”Нийслэлийн Засаг даргын 2013 оны  153 дугаар  захирамжийн хүрээнд төрийн байгууллагуудын гадаад харилцааны салбарт 2015 онд хийж гүйцэтгэх ажлыг дүгнэж,ГХЯ болон нийслэл, oрон нутгийн гадаад харилцааны албан  хаагчид харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах, орон нутгийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой сургалт  юм.

Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.