Г.Алтанхүүд холбогдох хэрэг прокурорт шилжив
Найз бүсгүйгээ зодож амь насыг нь хохироосон гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийг харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байсан. Уг хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, дүүргийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна.
 
Г.Алтанхүүгийн найз бүсгүй агсан Цэдэн-Ишийн гэр бүлийнхэн болон гэрчүүд тухайн үед «хохирогч нь зодуулсан байдалтай нас барсан. Мөн Гэмтлийн эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон» гэж мэдээлж байсан.
 
Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гурван удаа задлан шинжилгээ хийсэн ч дүгнэлт нь зөрүүтэй гарч байсан юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.