Бразил руу 90 хоног визгүй зорчино
Монгол Улсаас Бразил улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа тус улсын Гадаад харилцааны сайд Мауро Виейра нар “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гары үсэг зуржээ.

Мөн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэж, “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцсон байна. Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсанаар талууд хоёр талын сонирхолд нийцэж буй чиглэлээр багш, судлаач, мэргэжилтнийг харилцан солилцох боломж бүрдэж байна.

Түүнчлэн, хоёр орны Гадаад хэргийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд дипломат ажилтнуудыг харилцан солилцож, туршлага судлах, дипломат академи хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болж буй юм. Уг санамж бичгийг байгуулах үеэр Бразилийн тал өөрийн Дипломат академидаа Монголоос эхний ээлжинд нэг дипломатчийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаа илэрхийлжээ.

Үүнээс гадна визийн нөхцөлөөс харилцан чөлөөлөх тухай ноот солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараагаар хоёр орны иргэд аялал жуулчлал зэрэг ашгийн бус зорилгоор 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих, мөн ижил хугацаанд түр оршин суух эрхээ сунгах буюу нэг жилд 180 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • byamba 2015-09-28 10:32:03
    oh, goyo ochij olymp uznee. bas nogoo yug ni bas uznee
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-09-28 03:58:34
    Ямар нэгэн гарын үсэг зурж л байвал болдог юм шиг хэдэн тэнэг сайд байх юм. Одоо бөөн цагаачид, хар тамхичид, ДОХ-ын тээгчид орж ирнэ. Монголыг сөнөөх бас 1 үйл...
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Songogch 2015-09-28 02:23:50
    Tend ochij tegj aluulad yahav de.
    150.129.140.195
    Мэдэгдсэн Хариулах
  • ....... 2015-09-28 02:09:16
    хэ хар тамхины хэрэгтэнгүүд л нэмэгдэнэ дээ. ДОХ тусагчид ч нэмэгдэнэ. муу бүхэн нэмэгдэнэ.
    203.194.116.16
    Мэдэгдсэн Хариулах