Засгийн газрын хуралдаанаар томилгоо хийх бололтой
Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар 10 асуудлыг хэлэлцэж, дөрвөн асуудлыг танилцуулах юм. Тодруулбал, Төрийн өмчийн тухай хуулийн төсөл, Монгол Улс, Европын холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулж хэлэлцүүлэх юм.
 
Мөн танилцуулах асуудлаас 2015 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны салбарт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийн тухай, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай зэрэг асуудлыг тэрбээр танилцуулах юм.
 
Мөн Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай асуудлыг ГХ-ны сайд Л.Пүрэвсүрэн, Р.Жигжид, Хөрөнгө гаргах тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудын төсөл Сангийн сайд Б.Болор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, улсын их хурлын тогтоолын төсөлд засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар танилцуулж, хэлэлцүүлэх юм байна.
 
Түүнчлэн энэ удаагийн хуралдаанд Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Хөдөлмөрийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн тухай асуудлыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулах бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бусад асуудлыг танилцуулах гэнэ. Дашрамд дуулгахад “бусад асуудал” гэсэн хэсэгт Ерөнхий сайдын нэр байгаа бол ямар нэгэн томилгооны асуудал яригдах нь хэмээн төрийн албан хаагчид хэлэлцдэг юм билээ. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд ямар нэгэн томилгоо хийх бололтой.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Од  2016-04-12 05:37:15
    Төр засаг нь засаг биш болчихсон энэ үед муу сайн ард түмэн л хэцүүдэх юм сонгуулиар л зөв хүмүүсээ гаргая хүмүүсээ
    93.115.95.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2015-09-28 02:32:43
    Засаг гэж байгаа юм уу.
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах