Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах бүртгэл эхэлжээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 479  дугаар тушаалаар баталсан "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам"-ын дагуу тухайн онд эцэслэн туурвисан бөгөөд шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулсан, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээл болон үйлдвэр үйлчилгээнд нэвтэрч, улс, эх орны эдийн засагт үр ашгаа өгөхүйц техник, технологийн бүтээлийг "Шинжлэх ухааны шилдэг бүтээл"-ээр шалгаруулан, жил бүрийн Монголын шинжлэх ухааны ажилтны өдрөөр шагнаж урамшуулдаг уламжлалтай билээ.   

2015 оны "Шинжлэх ухааны шилдэг бүтээл"-ийн сонгон шалгаруулалтад бүтээлээ дэвшүүлэх хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтдийн хамтлаг, эрдэмтэд, судлаачдын материалыг  11 дүгээр сарын 3-ны дотор Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газарт бүртгэх ажээ.             

Шинжлэх ухааны шилдэг бүтээлд нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд хийгдсэн судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан ном, зохиол, судалгааны үр дүнд бий болсон технологи, биет бүтээгдэхүүн хамаардаг байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ganaa 2015-09-28 02:33:28
    amdral deer baigaa bodit ur dun ugui umnuud l todrood l baidag
    203.194.114.26
    Мэдэгдсэн Хариулах
  • аө 2015-09-28 02:11:49
    баахан орчуулгын цаас л цугларна.
    203.194.116.16
    Мэдэгдсэн Хариулах