Өнөөдөр "Урчуудын өдөр" уран бүтээлчдийн нээлттэй өдөрлөгтэй
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Монголын Урчуудын эвлэлтэй хамтран зохион байгуулж буй "UB ART FAIR 2015" арга хэмжээ өчигдрөөс эхэлж буй.  Тус арга хэмжээний хүрээнд  "Урчуудын өдөр" уран бүтээлчдийн нээлттэй өдөрлөгийг  өнөөдөр Драмын Театрын өмнөх Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд 14.00 цагаас эзохион байгуулах гэж байна.

Харин маргааш Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей болон Монголын Уран Зургийн Галерей, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд Дүрслэх урлагийн боловсрол олгох лекцтэй юм. Ерөнхий боловсролын 18 сургуульд ЕБС-ийн сурагчдад “Дүрслэх урлагийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх сургалтууд явагдана.
Мөн энэ сарын 29-нд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны А байранд “Нээлттэй урлан” өдөрлөгтэй бол 30-нд бүхий урлагийн  музей, галерейнуудад уран бүтээлчийн үзэсгэлэн гарна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine