Дэд сайдууд томилогдох уу

Ч.Сайханбилэгийн Засгийн газар одоог хүртэл дэд сайдуудын суудлаа эзэнтэй болгоогүй байна. Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ хоёр удаагийн хурлыг хийлээ. Хуралдаанаар дэд сайдуудыг ярьсангүй, бүр дурссангүй. Яагаад дэд сайдуудыг томилохгүй байна вэ. 

Уул нь намууд өөрсдийн дэд сайдын суудлын квотоо авчихсан, дэд сайдуудаа  эхний байдлаар тодруулчихсан байгхаа билээ. Гэтэл яагаад тэдгээр нэрсийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй байна вэ.
Ямартай ч эхний ээлжид дэд сайдын квот тодорхой болсон. АН-аас гурав, МАХН-аас хоёр, ИЗНН-д хоёр суудал оноохоор тохиролцсон байгаа юм. ИЗНН-д сайдын суудал оногдоогүй учир хоёр дэд сайд өгөхөөр болжээ. Тиймээс ИЗНН-ын улс төрийн зөвлөл хуралдаж, дэд сайдад нэр дэвшигчдийнхээ нэрийг Ерөнхий сайдад өргөн бариад байгаа юм. Тус намаас Р.Булгамаа, З.Ган-Очир нарт итгэл хүлээлгэж нэрийг нь дэвшүүлсэн. Нэр дэвшигч Р.Булгамаа нь ИЗНН-ын Төрийн байгуулалт Хууль зүйн Бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга. Тэрбээр БСШУЯ юм уу ХАХНХЯ-ны дэд сайдын суудалд очих саналтай. Харин З. Ган-Очир Уул уурхайн дэд сайдад нэр дэвшжээ. Тэрээр өмнө нь БОНХ-ийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан байна. Ийнхүү ИЗНН-д хоёр суудал өгснөөс болоод Засагт хамтарч байгаа хоёр намд асуудал үүсээд байгаа бололтой.  Анх “Шударга ёс” эвсэлд гурван дэд сайдын суудал амалж байсан ч сүүлд нь хоёр болж тоо нь буурснаас үүдээд зөвшилцөж чадахгүй байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байна. 

Эцэст нь “Шударга ёс” эвслийнхэн дэд сайдад нэр дэвшсэн гурван хүнээсээ хэнийг нь хасах тал дээр тохиролцоход бэрх байгаа гэх. МАХН-аас Н.Удвал, Ц.Шаравдорж  нарын нэр тодорсон бол МҮАН-аас Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлийн нэрийг дэвшүүлээд буй

АН-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар дэд сайдад таван хүний нэрийг өргөн барьсан ч хоёрыг нь буцаажээ. Тус намаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын Н.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын Ч.Батцогт нарыг дэд сайд болгох тухай яригдаж буй. 
Нэрс ингээд тодорчихлоо. Тэгвэл ирэх даваа гарагийн хуралдаанаар дэд сайдуудыг томилох уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-09-28 09:23:20
    Хэдийгээр дэд сайд улс төрийн албан ту яамны өдөр тутмын ажлыг эрхлэх гэдэг утгаараа дэд сайд аль болохоор мэргэжлийн хүн байвал дээр болов уу. сайд бол өөр ас...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-26 17:31:12
    Юун дэд сайд томилох засгийн газар унах гэж байхад ч нь
    150.129.142.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-09-26 12:01:40
    100 ямаанд 60 ухна гэж нэг үг байдаг даа чухамдаа хүн амаараа нэг улсын дүүрэг л шүү дээ бүгдээрээ дарга сайд улс болохнээ
    112.72.13.241
    Мэдэгдсэн Хариулах