УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нохойн хоол нууцаар "идээд байна"
УИХ-ын гишүүн асан Д.Очирбат «Монголын ард түмэн нохойд өгдөг хоолон дээр зодолдож, талхыг гурав хуваан авч байна» хэмээн ярилцлага өгчээ. Ард түмэн гэдэг үгийг нийт монголчууд гэж ойлгодог учраас нохойн хоолон дээр Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэд хүртэл зо­долдож байгаа мэтээр ойлгогдоно. Яг үнэндээ гэр хороололд өссөн би болоод миний ойр тойрны нөхдүүд нохойн хоол идээгүй болохоор бусдыг хардахад хүрч байгаа юм. Үүнээс үүдэн УИХ-ын зарим гишүүдийг нохойн хоол нууцаар идээд байгаа юм болов уу хэмээн гайхахад хүрлээ.
 
Шулуун шударга гэдгээ гайхан дуу алдах Д.Очирбат «Талхыг гурав хувааж авдаг боллоо» хэмээн мэдэгдсэн. Яг үнэндээ талх хуваан зарж байгаа дэлгүүр  үзээгүй. Аль дэлгүүрт талх гурав хуваан зарж буй талаар ч мэдсэнгүй. Тэгэхээр Д.Очирбат но­хойн хоол нууцаар иддэг, талх гурав хуваадаг дэлгүүрээр үйлчлүүлдэг байх нь. Ард түмний амьдрал унаж байна, дордож байна, өлсөж байна, өнхөрч байна гэсэн мэдээллийн үер явж байна.
 
Зарим нэг хүн нохойн хоол идэж байгааг үгүйсгэхгүй. Архи уудаг, ажилгүй, орон гэргүй нөхдүүд малын элэг уушгаар хийсэн гурилтай шөл иддэг гэж сонсож байсан. Гэхдээ нийт ард түмэн нохойн хоол идэж байна гэж дуулдаагүй. Бүх нийтээрээ ядуурчихлаа, өлсөж байна гэвэл итгэхгүй. Өлсч байгаа хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын ард түмэн лангуун дээрээ юу ч үгүй болтлоо өлсч байсан үе бий. Тэр үе ардчилсан хувьсгалтай цуг ард үлдсэн.

Зах зээлийн нийгэм байгуулахад ядуу хоосны ялгаа гардаг юм байна. Овсгоотой нөхдүүд өмч хувьчлал, газрын наймаа, шахааны бизнесээр хөрөнгөжсөн түүх бий. Тэдний тод төлөөлөл болох УИХ-ын гишүүд «Монголын ард түмэн туйлдаж байна» хэмээн ярих.
 
Гэтэл нөгөө ард түмэн туйлдаж байгаагаа мэдэхгүй. Эрхэм дээдсүүд зурагтаар хэлсэн болохоор туйлдаж байгаа биз хэмээн бодох ёстой мэт. Яг үнэндээ бол улс төрчдийн онош, амны билэггүй ярианаас иргэд залхаж гүйцжээ. Өнөө маргаашаа хүлээсэн хэвтрийн хөгшин шиг болчихсон ард түмэн биш. Тусгаар тогтнол, түүх соёл, бахархах өвөг дээдэс, хамгаалах газар шороотой, хийх бүтээхээр оргилсон, олимпийн аварга төрөхөд омогшдог, морьд эргэхэд нулимс унагадаг ард түмэн. Нэгэн цагт морин туурайгаар дэлхийг хэмжиж байсан ард түмэн билээ.
 
Тийм учраас өнөөдрийн амьдрал минь өрөвдөлтэй, үхээнц гэж хэлүүлмээргүй бай­на. Доромжлуулаад суудаг еврей нар биш. Өөрийн газар шороон дээр монголчууд өөдлөн дэвжих замаар өгсөж байгаа билээ. Нэгэн жишээ хэлэхэд хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайгаас Налайх дүүрэг хүртэл зам түгжирдэг юм байна. Ландтай нь ландаа, эксельтэй нь экселиэ унаад Туул голын дагуу битүү найрлав. Усанд орж, мах шарж, пиво залгилж, хүүхдүүд гүйлдээд амьхандаа л жаргаж байгаа үзэгдэв. Бидний энэ жаргалыг нисдэг тэргээр ан хийдэг, хурдан морьдоор зугаа хийдэг эрхмүүдэд зовлон гэж ойлгон өрөвдөх улстөрчид дэндүү олширчээ.
 
Монгол Улс эдийн засгийн  хямралтай гэж байна. Түүнийг эс тоосон айлууд хашаандаа бай­шин барилга барьж үзэгдэнэ.
Улаанбаатар хотод ямар их барилга байшин баригдана вэ.
Өнгөрсөн жил Киргизстан улсаар дайрах завшаан олдсон. Тэр улсад байшин барьж, зам тавьж байгаатай тав хоноход тааралдаагүй. «Соц» нийгмээс үлдсэн хуучин барилгынхаа цонхыг засаад зогсч байгаа үзэгдсэн. Киргизстаны дэргэд Монгол Улс бүтээн байгуулалтыг дээр дооргүй өрнүүлж байгаа юм билээ.
 
Ийм олон крантай, үүсэн бий болж байгаа мэт хотыг үзсэн хүн байна уу. Энэ бүхнийг харахаар туйлдаад уначихсан ард түмэн гэж бодохгүй байна шүү. Улстөр хийх эрх чөлөө улс төрчид бий. Тэгэхдээ үнэт зүйлээ, ард түмнийхээ урмыг бодож байгаач гэмээр санагдана. Ард түмэн Д.Очирбатыг том жип машинтай, араб адуутай, хаусанд амьдардаг гэж ад үзээгүй. Гэтэл биднийг ядуу зүдүү, нохойн хоол иддэг, талх гурав хувааж иддэг хэмээн доромжлох болов. Тэр хүний дарга нартаа ая зан зассан бяцхан улс төр жирийн иргэдэд доромжлол. Жагсаалын индэр дээрээс “Айл бүхэнд нэг янхан, хар тамхичин, архичин байна» хэмээн хуурам орилох эх орончдын хийрхэл арай хэтэрлээ.
 
Монголчууд нэрэлхүү ард түмэн. Уруу дорой байдалд таатай ханддаггүй. Эцэг эхчүүд уулзахаараа «Манай хүүхэд ундаа, чипс идээд махан хоол идэхгүй юм. Махан хоол идэхгүй болохоор туранхай гэж жиг- тэйхэн» гэж ярьцгаана. Ихэнх эцэг эхчүүд шүү. Түүнээс биш «Өчигдөр нохойн хоол авах гэж зодолдоод, талхаа гурав хуваагаад» гэж ярихыг сонсоогүй. Миний мэдэх олон залуус талхны үнэ анзаардаггүй. Тэд жипны үнэ бол мэднэ. Бүгд жиптэй болохын төлөө зүтгэж яваа юм. Амьдрал хүнд, улсын төсөв хүрэлцэхгүй байна л гэх юм. Гаалийн хашаанд Ланд круйзер-200 маркийн 200 машин буучихаад байна. Энэ жилийн баяр наадмаар түрүүлсэн морь, бөхөө байлах юм гэнэ. Сумынхаа ойд жижиг машинаар очихгүй гэцгээх залуус тааралдах болов. Жижиг машинаа солиод жип болгоно гэж ярьцгаах. Гэтэл нөгөө  хэдэн улстөрчид “Ард түмэн  турж үхлээ” гэж ярьсаар байна. Улс орон хүнд байна гэх хэрнээ Бразилд болж буй хөл бөмбөг үзэхээр нисэцгээж байх юм.
 
Улстөрчид үнэтэй жиптэй, өндөр харшид суудаг нь үнэн  (УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс бусад нь шүү) Түүнийгээ гайхуулах гэж байгаа мэт гэр хорооллынхон гэж ад үзсээр. Гэр хороолол гэхээр ядарсан архидсан, завхайрсан, дээрэмдсэн хүмүүс гэж цөөнгүй хүмүүс ойлгоод эхэлчихсэн. Гэр хороололд халуу дүүгтэл галаа түлэн суух сайхан. Хашаандаа ургаж буй жимсний мод,  цэцгийг хараад суух сайхан. Тийм байтал “Та нар минь яаж ингэж амьдарч чадаж байна” хэмээн тэргүүнээ сэгсэрч толгой эргүүлээд УИХ-д сонгогдсон эрхмүүд олон бий.
 
Япон, Америк ч гэсэн гудамжны гуйлгачин, архичинтай. Хоног төөрүүлэх байранд хэдэн зуун хүн зогсож үзэгддэг. Тэдэнд бас жаргал зовлон бий. Гэр хороололд архичин ч би асуудал ч бий, алдартнууд ч бий. Гэр хороолол зовлонтой  асуудлаасаа аажмаар ангижирч сайжирч хөгжиж байна. Хэдэн жилийн өмнө эсгий гэрүүд дүүрэн байсан бол давхар, том жижиг байшингууд баригдсаар байна. Муруй capий хашаануудыг ч эмхэлж цэгцэлж байгаа билээ. Тун удахгүй гэр хороололд маань халуун хүйт ус ирчих юм бол хаус хороолол болно гэж итгэдэг. Удаан ч гэсэн урагшилж байгаа ард түмэн гэж боддог шүү.
Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • энэ залуу сэтгүүлч болохгүй нь ээ 2016-10-06 04:56:56
    Яаанаа, хөөрхий энэ залуу сэтгүүлч болохгүй нь ээ. Өвдсөн газар нь маажсан байна. Өөрийнх нь загтнах мөрөөр бичиж суух юм. Эвиий дээ. Чи мэргэжлээ соливол?
    122.201.27.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-16 11:04:07
    Яаж ядуурч байгааг далд утгаар хэлснийг битгий шууд үгээр нь авч тайлбарлах гээд бай.Үнэхээр ядуурч байна.Аймар хэцүү амьдарч байна Аймар нэг нь ажилтай нэг нь ажилгүй 2 аймар хэцүүгээс хэцүү Өл хоол хогийн муу юмаар арай гэж амьдарч байна.Манай хөргөгч х
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-16 10:34:56
    nohoi shig amidarch baij
    202.21.106.107
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-16 07:44:22
    Толгой дээрээс угаадас ялгадсаа асгахгүй хажууд орилж зодолдох нь дуулдахгүй. Хашаандаа нуруугаа үүрээд алхах жаргал
    182.160.1.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-16 07:42:33
    Нохойн хоол гээд байгаа цувдай чинь зөв боловсруулаад идэхэд жинхэнэ эрүүл хүнс.
    182.160.1.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-16 00:16:28
    Харахаар дургүй хүрээд байх юм аа. Үнэн тэнэг, шог амьтан ш дээ Очирбат Чингэлтэй дүүргийг их мэрсээн дээ Одоо бас дутуу санагдааад байгаа юм байх даа
    202.179.18.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-15 08:06:20
    nohoini mah idj bgaa ni uenshte ys yman der ard tumniig ingej zuirleh ni zowoos zow tuiliin yduu tuiliin bayn 2 n ylgaa iim l bn
    103.26.193.5
    Мэдэгдсэн Хариулах
  • uuuu 2014-06-15 07:52:01
    Chi bol zugeer l tsaashaa.
    103.11.194.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-14 01:59:28
    Ardchilsan nam songuulid yaaj oroltssonoo martaad bn, ta nart dahij nar uzuuleh hereggui yum bn gedeg.g l ard tumen oilgoloo
    103.23.51.8
    Мэдэгдсэн Хариулах
  • erdehe guiad zoriulav 2014-06-14 01:28:14
    hutsna biz guluguu..... ingeed bichsenii daraa gulug nadad gomdol taviad buun yum bolov. sorry chamd gulug gedeg ug goyodood bna hehe.erguu mal
    121.164.174.15
    Мэдэгдсэн Хариулах
  • suwd 2014-06-13 15:01:29
    ard tumnii amidral hund talhiig huwaaj awch bga ni unen shuu dee tuugeer gaihuulaad yrij bga humuus ni harin huurhii duu gemeer bna hunii zowlon hetsuu bga baidliig medej bga ch jishee tataj gaihuulhaas uur yu hiij bga iim baidal henii buruugaas ingej ami
    83.250.140.24
    Мэдэгдсэн Хариулах
  • ene tenegduu er dee 2014-06-13 13:49:49
    ene avilgach hutsah boloogui dee, yamar ch bolovsrolgui hulgaich luivarchin uur hen ch bish
    202.180.216.226
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2014-06-13 05:41:31
    Setgyylch Erdene min gyai ard tumnii amidral hetsyy bgaa n hudlaa yu. Uneheer hetsyy bna.
    103.26.193.24
    Мэдэгдсэн Хариулах
    • Bud 2014-06-13 07:14:31
      Hudlaa uls terchid ard tummee doromjlood duuslaa
      103.9.89.99
      Мэдэгдсэн Хариулах
    • Bud 2014-06-13 07:14:30
      Hudlaa uls terchid ard tummee doromjlood duuslaa
      103.9.89.99
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-13 05:31:54
    T.Erdene gej yamar mal bna ard tvmniig doromjlood bnu chi sohortsiimuu dvliimuu muu 2hultei mal mini iim yum bichlee geed hediig avdiin idsen hooloo bugsuuru sheeh viide
    103.26.193.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Дагдан 2014-06-13 05:07:07
    Нохой шиг амьдарч байгаа нь худлаа юу. Нөгөө хүн шиг амьдрах, улс шиг хөгжих юу болсон бэ.
    112.72.13.203
    Мэдэгдсэн Хариулах
  • нэргүй 2014-06-13 04:51:42
    Наад махан толгойн ярих хэмжээ болон сэтгэх хэмжээ нь нохойтой төстэй. Хүн шиг ярьдаг хэрнээ нохой шиг сэтгэдэг. Коммунист намын лидер гэж өөрийгөө ойлгодог мөртлөө хулгайч байсан адгийн шаар шавхруу.
    202.21.113.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийслэл хүү 2014-06-13 03:47:55
    Дажгүй бичсэн байна.
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-13 03:44:47
    Энэ чинь угаасаа л олигтойхон нохойн хоол идэж өссөн нөхөр шүү дээ. Олигтойхон нохойн хоолонд чинь юу ордын, шар будаа, 2-р гурилан бүтээгдэхүүн, дайвар мах энэ тэр байна биз дээ. Одоо л төрийн түшээ болж томроод байгаа болохоос.
    202.21.106.108
    Мэдэгдсэн Хариулах
  • hahahaha 2014-06-13 03:41:50
    Unen hudalch, amandaa orsniig hudlaa burj suudag, chadwargui , zohion baiguulaltgui holduu gar sh dee
    103.26.193.17
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-13 03:02:27
    Дүүргийн засаг дарга хийж төсвөөс төрсөн тэрбумтан биздээ яаж амьдрал мэдэх юм улаан коммунистууд ардчиллыг зүхэх мөртөө ардчиллын ачаар тарган сайхан амьдрах юм бүгдээрээ шударгын туйлууд гэхдээ луйварчид Нямдоржоосоо авахуулаад хогины дүрд орсон чононуу
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-13 02:37:03
    Unen shog huuramch amitan
    112.72.13.59
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-13 02:36:57
    Unen shog huuramch amitan
    112.72.13.59
    Мэдэгдсэн Хариулах
  • qwer 2014-06-13 02:02:51
    haha
    202.131.228.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Alim 2014-06-13 01:57:42
    ajil hiih durgui, zalhuu hund hool olj ideh n hetsuu shuu
    202.179.22.98
    Мэдэгдсэн Хариулах