Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх болжээ
Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн  тоо жил ирэх бүр нэмэгдэж, нийт хавдрын 6 дугаар байрт эрэмбэлэгдэх болсон. Тиймээс манай эмч нар хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оншилгооны үр дүнгээ сайжруулах зорилгоор олон улсын туршлагыг судалж байгаа аж. Монгол Улсын ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Монгол-Японы эмч нарын “Хоол боловсруулах дээд замын хавдрын менежмент” сэдэвт 7-р симпозиумын салбар хуралдаан    өнөөдөр эхэллээ.  
20 жилийн өмнө монголд хөхний хорт хавдрын тохиолдол маш бага байсан бол сүүлийн 10 жилийн хугацаанд энэ тоо эрс нэмэгдэж, жилд 100 гаруй эмэгтэй хөхний хорт хавдар гэсэн оноштой гарчээ. Өвчнөө хүндрүүлж байж  эмнэлэгт ханддаг уламжлалт сэтгэлгээнээс болж олон эмэгтэй эцсийн шатандаа оношлогддог байна.

Симпозиумд оролцож буй Токиогийн их сургуулийн профессор Күмико Карасава “Хөхний хорт хавдар бол бүрэн эмчлэгдэх боломжтой. Хэрвээ тухайн эмэгтэй хавдрынхаа эрт үед оношлуулж чадвал бид эрхтэн хадгалах мэс заслын аргаар, хөх үлдээх эмчилгээ хийдэг. Өвчтөн хавдраа хүндрүүлээгүй л бол эрүүл болох магадлал 80 хувьтай байдаг юм” хэмээн онцлон хэлж байна.
О.Ачиймаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ....... 2015-09-28 02:15:48
    банзал НУ-А хүүхнүүд л тэр хавдраа тусаад үхэж байвал барав
    203.194.116.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зогс 2015-09-27 08:15:33
    рентгенд харуулаад байвал хавдаргүй хүн ч хавдартай болно иймэрхүү мэдээлэл сонсоод айж сандарч харуулаад байх хэрэггүй шүү хүүхнүүдээ
    150.129.143.12
    Мэдэгдсэн Хариулах
  • АНХААР  2015-09-25 15:17:22
    ХӨХНИЙ ХАВДАРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ АППАРАТ ЧИНЬ ӨӨРӨӨ ХАВДАРЫГ ҮҮСГЭДЭГ ГЭДГИЙГ АЛЬ ЭРТ ТОГТООСОН.
    203.194.118.38
    Мэдэгдсэн Хариулах