Олимпийн шинэ цэнгэлдэх хүрээлэн хэт өндөр зардлаар босож байна
Зуны Олимпийн XXXII дахь наадам Япон улсын Токио хотод 2020 онд болно. Харин зохион байгуулагчид асуудалд оржээ. Учир нь Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, техникийн сайд Х.Симомура шинэ цэнгэлдэх хүрээлэн барихдаа хэт их зардал гаргаж, эдийн засагтаа хүндрэл учруулсан байна. Иймд ноён Х.Симомура албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгснөөс гадна хагас жилийн цалин, шагналтайгаа нийлээд 900 мянган иен (7.5 мянган ам.доллар) Засгийн газартаа буцааж өгөхөөр болжээ.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын зардал хоёр дахин нэмэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугих болсон. Иймд барилгын төсөл, төсвийг Олимпийн наадмыг зохион байгуулах хороо болон Засгийн газар наймдугаар сарын сүүлээр дахин хэлэлцэхээс аргагүйд хүрсэн гэнэ.  2012 онд барилгын зардалд 130 тэрбум иен (1.08 тэрбум доллар) гаргахаар төлөвлөж байсан аж. Гэтэл энэ оны дундуур зардал 252 тэрбум иен (2.1 тэрбум орчим доллар) болж нэмэгджээ. Үүний дараа барилгын төсвийг дахин хэлэлцсэний эцэст 155 тэрбум иен /1.29 тэрбум доллар/ хүртэл бууруулж чадсан байна.

Японы нийслэл Токио хот өмнө нь 1964 онд Азийн орнуудаас анх удаа зуны Олимпийн наадмыг зохион байгуулж байсан. Мөн 1972 онд Саппоро хот, 1998 онд Нагано хот өвлийн Олимпийн наадмыг хүлээн авсан түүхтэй билээ.

Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-09-28 06:31:25
    ямар ухаантай сайдууд япон, солонгост заяадаг юм вэ. Жинхэхэ эх оронч гэж энэ хүмүүсийг л хэлдэг байх даа. Ийм хүнийг торгох биш шагнамаар юм. Даанч монголд ийм...
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
    • нэр 2015-10-07 18:44:53
      Идэх юмаа идчихээд сэмхэн цэвэрхэн бултаж байгаа юм бишүү
      150.129.140.252
      Мэдэгдсэн Хариулах