Ахмадуудад зориулан тоглоно
Ахмадын баярын өдрийг тохиолдуулан  нийслэлийн “Улаанбаатар” чуулгын хамт олон  “Алтан намрын аялгуу”  дуун цэнгүүн зохион байгуулахаар болжээ. Тус чуулгын концертын танхимд болох уг тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг, Соёлын тэргүүний ажилтан Д.Баасанжав,  Ө.Нарандэлгэр, дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, “Улаанбаатар” чуулгын бүжигчид, “Хангарьд”  үндэсний найрал  хөгжим удирдаач Р.Ганбатын удирдлага дор оролцох юм байна.

Ирэх сарын 1-нд 19.00 цагаас болох тус тоглолтоор “Улаанбаатар” чуулгын өвөл цагийн нээлтийн  үйл ажиллагаа эхэлж буй аж.   

Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.