“Standard & Poor’s” агентлаг Францын зээлжих зэрэглэлийг буурууллаа
Улсуудын  зээлжих  зэрэглэлийг  тогтоодог  дөрвөн  том  агентлагийн нэг болох “Стандард энд пүүрс” Франц улсын зээлжих зэрэглэлийг “АА+” байныг “АА” болгон бууруулжээ. Энэхүү  мэдээлэл агентлагийн албан  ёсны  вебсайтад өнөө өглөө тавигдсан байна.

Агентлагийн шинжээчид яагаад ийм шийдвэр гаргах болсон учраа Франц улсын татварын орчин болон, хөдөлмөрийн зах зээлдээ баримталж  байгаа бодлоготой нь холбон тайлбарласан байна. Энэхүү бодлогоос нь болж ДНБ-ий өсөлт хязгаарлагдаж байгаа учир ийнхүү зэрэглэл бууруулах болсон гэж тэд тайлбарлажээ.

Сүүлийн үеийн баримтаар, Франц улсад ажилгүйдлийн хэмжээ байнга өсч байгаа бөгөөд  төсвийн бодлого болон  төрийн  байгуулалтдаа  шинэчлэл  хийх шаардлага бий болсон ч эрх баригчид нь одоо болтол юу ч хийхгүй байсаар байгаа юм байна.

“ДНБ-ий өсөлт удаашрах нь төрийг хүчгүйдүүлж, тогтвортой үйл ажиллагаа явуулах, төсөв  хангалттай байлгах боломжийг үгүй болгодог юм” хэмээн Агентлагаас гаргасан мэдэгдэлд дурьдсан байна. 
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.