2014 онд байгалийн гамшгийн улмаас 8186 хүн амь насаа алджээ
Олон улсын Улаан загалмай ний­гэмлэг  өнгөрсөн 2014 онд бай­га­лийн  гамшгийн  улмаас   амь   насаа алдсан иргэдийн тоог тооцоо­лон, 8186 гэсэн тоо гаргажээ. Энэ нь сүүлийн 30 жил гараагүй үзүүлэлт гэнэ.

“2014 онд дэлхий  дээр болсон байгалийн гамшигт нийтдээ 107 сая хүн өртөж, 8186 хүн амь насаа  алджээ.  Осолд  өртсөн болон амиа алдсан хүмүүсийн тоо аль, аль нь жилийн өмнөхөөс илүү байгаа ч олон жилийн дунджаас бага байна” гэж  тус  байгууллагаас  гаргасан албан ёсны мэдээлэлд дурьджээ. Өөрөөр хэлбэл, хохирол харьцангуй бага гарсан жил болсон байна.

2014 онд 8186 хүн байгалийн гамш­гийн улмаас амь насаа алдсан нь сүүлийн 10 жилийн дунджаас бараг 90 хувиар бага  байгаа ажээ. Хэдийгээр амь насаа алдсан  хүмүүсийн тоо ийн­хүү  буурсан ч  байгалийн  гамшгийн тоо буураагүй гэдгийг судалгааны тайланд онцолсон байна. Шалтгааныг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлажээ. Нийт гамшгийн 49 хувийг үер ус, хөрсний нуралтын гам­шиг эзэлж байгаагаас үүнийг харж болох гэнэ.

Дэлхийн  улс орнуудад  онцгой бай­дал зарласан нийт тохиолдлын 87 хувьд  нь  дээрх  хоёр төрлийн гамшгийн улмаас зарлагдсан байна. Хамгийн их цар хүрээг хамарсан үерийн гамшиг Энэтхэг, Пакистан, Балканы орнуудад болсон бол бүх гамшгийн тал хувь нь Ази тивд болжээ. Амь насаа алдсан нийт иргэдийн 2/3 нь /63 хувь/ нь шар тивийнх байна. Улс орнуудын дотроос гамшигт хамгийн их нэрвэгдсэн нь БНХАУ байсан бөгөөд нийт 58 сая иргэн үер ус, ган гачиг, гал түймрийн гамшигт өртжээ.

Эдийн засгийн хувьд, өнгөрсөн жил дэлхий даяар байгалийн гамшгаас болж 99.2 тэрбум ам.долларын хохирол учирсан нь сүүлийн 10 жилийн дунджаас бага /147 тэрбум ам.доллар/ байжээ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.