Аваргууд үгээ сонсгож чаджээ
 “Аваргуудаа сонсъё” сэдэвт  улсын сайн малчдын уулзалт болж байна. ХХААЯ-наас зохион байгуулж буй тус уулзалтад Хөдөлмөрийн яам, ХАХНХЯ, ХАА-н бирж, Мал эмнэлэг үржлийн газар, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаа, Мал хамгаалах сан, Удмын сангийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран оролцож байгаа бөгөөд 21 аймгаас шилдэг 44 малчин уригдан иржээ.
 
Уг уулзалтаар малчид салбар яамдын удирдлагуудтай санал бодлоо солилцон малын хулгай,  малчдын залгамж халаа, бэлчээрийн даац, малчдын тэтгэвэр тэтгэмж  зэрэг тулгамдаж буй гол асуудлаа ярилцсаны үр дүнд салбар яамдаас нь  бодлогын хүрээнд  анхаарал хандуулж байхаар болсон байна. Мөн мал маллах нь  зөвхөн нэг хүний ажил бус нэг өрхийн хэд хэдэн хүний хүч хөдөлмөр байдаг тул  эхнэр нөхөр хоёрт хамтад нь сайн малчин, гавьяат  малчин цол тэмдгийг олгож байхаар санал нэгджээ.

Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.