Хуурамч дипломтой цэцэрлэгийн эрхлэгч илчлэгджээ
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хуульд заасан чиг үүргийн хүрээнд холбогдох хяналт шалгалтыг явуулахад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төрийн өмчит “Дамбо” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг 2000-2004 онд цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжлээр суралцаж төгсөөгүй болох нь тогтоогджээ. 

Түүнчлэн Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн хуурамч дипломыг ашиглан Дархан дээд сургуулийг төгсч “Боловсрол судлалын магистр” зэргийн диплом авсан нь Дээд боловсролын тухай хуулийг зөрчсөн явдал юм. Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түүнд захиргааны шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг мөн зөрчжээ. 

Иймд Ж.Мөнхтуяагийн гаргасан зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад албан бичиг хүргүүллээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2015-09-28 02:25:27
    Цэцэрлэгийн эрхлэгчийн хуурамч дипломыг илрүүлээд байж чаддаг юм бол наад төрд шургалсан нөхдүүдийн хуурамч дипломыг илрүүлээч.
    208.107.140.160
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2015-09-27 09:47:28
    Iimerhuu yumnuud naad turd chin mash olon bgaa. Orson hoino ni bish orohoos ni umnu sain shalgaj bai
    49.0.161.194
    Мэдэгдсэн Хариулах