ОХУ “Лалын улс” бүлэглэлд цохилт өгнө
Ийм мэдээллийг Bloomberg агентлаг өчигдөр цацлаа. Уг мэдээлэлд, “ОХУ ойрхи дорнод дахь холбоотон Башар Асадыг дэмжих зорилгоор Сирийг нутаг дэвсгэрт байгаа “Лалын улс” бүлэглэлийн ба­азуудад  агаараас цохилт өгөхөөр болжээ” хэмээн дурдсан байна. ОХУ “Лалын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэлд нэгдэх санал гаргахаар зэхэж байгаа бөгөөд Вашингтон саналыг хүлээж аваагүй тохиолдолд дээрх мэдээлэл биеллээ олох магадлал өндөр байгаа ажээ.

Сирийн нутагт байгаа Лалын улс бүлэглэлийн дайчид Башар Асадын цэргийг удаа дараалан бут цохисон учир Москва шийдвэртэй алхам хийх цаг ойртсоор байгаа талаар эх сурвалж өгүүлсэн байна.

Тиймээс АНУ ОХУ-ын онгоцуудтай тулгарахгүйн тулд агаарын замаа хэр­хэн зохицуулах талаар судлаад эхэл­сэн гэж Цагаан ордон дахь нэрээ нуу­цалсан эх сурвалж мэдээлсэн талаар ч уг мэдээлэлд дурджээ. 

АНУ тэргүүтэй эвсэл “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа газар нутгийн 30 хувьд нь агаараас цохилт өгөөд байгаа юм. Гэсэн ч лалын улс бүлэглэл Сири дэх газар нутгийнхаа тал хувийг  хөрш зэргэлдээ Иракийн гол, гол  мужуудтай  хамт хяналтдаа барьсаар байгаа аж. АНУ-ын эрх баригчид өмнө нь “ОХУ Башар Асадын дэглэмийг дэм­жиж, Сири дэх цэргийн хүчээ нэмэг­дүүлж байгаа нь тус бүс нутаг дах тогтворгүй байдлыг улам хурцатгах эрсдэлтэй” гэсэн утгатай мэдэгдлийг нэг бус удаа хийж байсан. Тиймээс бүс нутгийн дайнд шууд татагдан орвол ямар хариу үйлдэл үзүүлэх нь сонирхол татаж байгаа юм.

Сирид 2011 оны  хавраас иргэний дайн дэгдэж, өнөөдрийг хүртэл 230 мянган хүн амь үрэгдэн 11.5 сая хүн дүрвэжээ. Салан тусгаарлагчид Башар Асадыг түлхэн унагахыг эрмэлзэж байгаа бол “Лалын улс” бүлэглэл газар нутгийнх нь зарим хэсгийг хяналтдаа оруулаад байгаа юм.
 
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.