Д.Отгонхүү сонгон шалгаруулалтад тэргүүлжээ
Кавказын нурууны Эльбрус уул буюу Европ тивийн ноён оргилын 5642 м өндөртэй баруун оргилд гарах “X international Elbrus race-2015” уулын гүйлтийн олон улсын тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээний  шалгаруулалтад ОХУ, АНУ, Казакстан, Беларусь, Франц, Анголь, Польш зэрэг 10 гаруй орны тамирчин оролцохоор  өрсөлдөж  байгаа билээ.

Энэ сарын 27-ны өдөр өндөрлөх тус тэмцээнд ОУХМ, уулчин Д.Отгонхүү оролцохоор ОХУ-ыг зорьсон. Тэгвэл тэрбээр сонгон шалгаруулах тэмцээнд 01 цаг 05 минутын амжилтаар  түрүүлжээ. Удаах байруудад Польш улсын тамирчин Марсин Ржезотко, ОХУ-ын тамирчин Артем Хвостов  нар шалгарсан байна.

Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.