ГССҮТ-ийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Бат-Оргилыг томилжээ
ГССҮТ-ийн дарга З.Мэндсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа билээ. Тэгвэл тус эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр  Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилыг томилжээ.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэнд, спортын сайд ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзахдаа өмнөх удирдлагын гаргасан алдаа дутагдал, хууль бус үйл ажиллагаануудыг даруй таслан зогсоохыг үүрэгдсэн байна. 

Тухайлбал Гэмтэл согог судлалын өмнөх удирдлагууд Н.Алтанхуяг сайдын Засгийн газрын үед өгсөн үүрэг даалгаврыг одоо болтол ажил хэрэг болгоогүй, тус эмнэлгийн гадна талбайд авто машины зогсоол, яаралтай түргэний тэрэг орж гарах замын урсгалыг хааж хувийн байгууллагад газар олгосон зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо. Шаардлагатай бол Цагдаагийн байгууллага болоод дүүргийн удирдлагуудтай хамтарч асуудлыг шийдэрлэхийг анхаарууллаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 111 2015-09-27 04:14:05
    Mash zub duu. Zarim emnelgiin ydirlagag uurshluh shaardlagatai. Mafiig uurshluh heregtei dee
    150.129.143.83
    Мэдэгдсэн Хариулах