Сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна
Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт явуулж буй аврах, эрэн хайх ажиллагааны талаарх мэдээллийг хүргэлээ.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн 20 настай эмэгтэй /сэтгэцийн өөрчлөлттэй/ есдүгээр сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчимд хүүхдийн эцэг эхийн хуралд суухаар гэрээсээ гараад сураггүй болжээ.

Энэ тухай мэдээллийг өчигдөр 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгөхөд аврах албаныхан болон нутгийн иргэд эрэн хайж, ойролцоох хиймэл нууранд самналт хийж өчигдөр 21 цагт түр хугацаагаар ажиллагааг зогсоожээ.

Түүнчлэн Завхан аймгийн Алдархаан сумд гурван настай хүү өчигдөр өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болжээ. Аймгийн Онцгой албаныхан нутгийн иргэдийн хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
 
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.