Г.Батбаяр: О.Баасанхүүг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татуулна
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн гуравдугаар сараас хойш саатуулагдаж байгаа Г.Сарангэрэлд холбогдох хэргийн талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

-Г.Сарангэрэлийг яагаад өмгөөлөх болов, танд хэн хүсэлт тавьсан юм бэ?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хүний нэр төрд халдаж байгааг хараад санамсаргүй би хөндлөнгийн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 511, Хүний түгээмэл тунхаглалын 11.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүний нэр төрд халдаж үл болохыг хязгаарласан заалтууд, Үндсэн хуулийн 16.13, 14, 17-д заасан заалтуудыг зөр­чиж, залуу хүүхдийн амьдралаар нь тоглож болохгүй гэдэг байдлаар ярилцлага өгсөн. Гэтэл Г.Сарангэрэл тэрхүү ярилцлагатай хол­боотойгоор мөн цагдан хорих ангид хоригдон шал­гагдаж байсан миний үйлчлүүлэгчдээс зөвлөгөө авч улмаар намайг өмгөөлж өгөөч хэмээн хүсэлт тавьсан.

-Өнгөрсөн баасан гарагт таны үйлч­лүүлэгчтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүү очиж уулзаад явсан гэсэн. Үнэхээр таны үйлч­лүүлэгчийг хэл амаар доромжилсон юм уу?

-О.Баасанхүү гишүүн миний үйлч­лүүлэг­чийг эргэсэн гэдэг нь тухайн Ца­г­дан хорих 461 дүгээр ангийн бүрт­гэлээр нотлогдох болно. Ийнхүү уул­зах­даа үйлчлүүлэгчид маань сэт­гэл санааны дайралт хийсэн бай­сан. Өөрөөр хэлбэл, нотлогдсон, ­ ховын шинж­тэй зүйлүүдийг ярьж дарам­тал­сан.

Тэрбээр “Танай өмгөөлөгч аавыг чинь зодсон. Тиймээс чи ийм өм­гөөлөгч аваад амжих уу. Би том хүн шүү. УИХ-ын гишүүн хүн чамайг ин­гээд эргэж байгаа учир чи өөрийгөө аз­тайд тооцох хэрэгтэй. Ер нь ийм то­хиолдол байдаггүй.

Тиймээс чи одоо Х.Тэмүү­жинтэй явалддаг байсан, хар тамхи татсан  гэдгээ бичээд өгчих” гэсэн байсан. Энэ талаар Г.Сарангэрэл надад бичгээр мэдэгдсэн. “Надад хэцүү байна. Та хурдан ирээч О.Баасанхүү ги­шүүн ирээд намайг дарамтлаад бай­на” хэмээн ярьсан, утасны бичлэг нь ч  надад байгаа.

-Өмнө нь УИХ-ын гишүүн О.Баа­сан­хүүг ирж уулзаач гэж хүсэлт тавьж байсан гэсэн?

-Г.Сарангэрэл хэрэгт холбогдох үедээ л “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ми­ний нэр хүндийг битгий гутаан до­ромж­лооч. Та надтай ирж уулзаач” гэж хүсэлт гаргаж байсан юм билээ. Гэтэл тухайн үед очиж уулзаагүй. Х.Тэ­мүүжин сайдтай хэрэлдэж, муу­далцаад өнгөрсөн байсан. Харин хэв­лэлд өөрөөс нь 10 тэрбумыг нэхэх эрх­тэй гэсэн ярилцлага гарсны дараа тэрбээр түүнтэй очиж уулзсан нь энэ.

Гэхдээ Г.Сарангэрэл надад “таныг өм­гөөлөгчөөр авсанаас хойш олон нийт арай эерэг ойлголттой болж бай­на. Гэтэл О.Баасанхүү өөрийнхөө арь­сыг хамгаалахаар, хувийн ашиг сонир­хол­тойгоор намайг эргэсэн. Таныг манай аавыг зодсон гэж хэллээ” гэж хэлсэн. Тэ­гээд О.Баасанхүүгийн энэ байдал Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг зөр­чсөн үйлдэл. Учир нь сэжигтэнг хэр­гийн ороцогч болон ар гэрийнхэн нь эргэх ёстой.

Сэжигтэн, хоригдогч, ял­лагдагчийг эргэх тухай хууль байгаа. Тухайн хүн УИХ-ын гишүүн учир улсын онцгой объектод шаардлагатай тохиолдолд саадгүй нэвтрэх эрхтэй. Түүнээс сэжигтэн, яллагдагч буюу хэн дуртай хүнтэй хувийн ашиг сонирхлын үүднээс уулзах эрхгүй. Хэрэг нь шүүх рүү шилжчихсэн байхад шүүгчийн зөвшөөрөлгүйгээр дураараа уулзаад “Надад хүсэлт гаргаж байсан юм. Тиймээс би уулзахад яадаг юм” гэж байгаа нь зохисгүй үйлдэл.

-Энэхүү үйлдлээс нь болоод УИХ-ын гишүүн О.Баасанхүүг гишүүнээс нь эргүүлэн татах хүсэлт гаргасан гэсэн үү?

-Ер нь энэ хүн албан тушаал, алдар хүндийн төлөө юу ч хийхээс буцахгүй юм байна гэдгийг энэ үйлдлээс нь харж болохоор байна. Өөрийнхөө нэр хүндийг ингэж хайрлаж байгаа хэрнээ бусдын нэр төрийг уландаа гишгэж болохгүй байлтай. Тиймээс ч би өмгөөлөгчийн үүднээс МАХН-ын удирдах зөвлөлд түүнийг эргүүлэн татах хүсэлт гаргасан.

Тод­руулбал, 2012 оны долдугаар сард та­най намын жагсаалтаар УИХ-д ги­шүүдийг томилсон тухай тогтоол, шийд­вэрээс О.Баасанхүүд холбогдох хэс­гийг хүчингүй болгож өгөөч гэсэн ут­га бүхий хугацаатай шаардлага хүр­гүүлсэн. Үүнд тодорхой ямар нэгэн шал­тгаан тоочиж бичээгүй. Учир нь ми­ний үйлчлүүлэгчийн нэр хүндийг хэв­лэл мэдээллийг хэрэгслээр гутаан доромжилж ярьснаас болж, зурагтай мэдээллүүд нь тавигдаж, одоо бүр хяналтаас гарчихсан. Гэтэл одоо бүр олон нийт нэгэнт энэ охиныг та­нь­даг болчихсон юм чинь гэдэг байд­лаар ханддаг боллоо.

Тиймээс би тайлбар хэлэлгүй өнөөдрийн ийм бай­далд хүргэх эх үүсвэрийг тавьсан О.Баа­санхүүг ёс зүйн асуудлаар эргүүлэн та­таж өгөхийг л хүссэн. Хариу юу гэж өгөхийг мэдэхгүй байна. Гэхдээ тав хоногийн дараа тодорхой хариу өгөхгүй бол уг асуудлыг Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэх болно.

Учир нь анх О.Баасанхүү, Х.Тэмүүжин сайдтай муудалцахдаа “Чи хар тамхичин, биеэ үнэлэгчтэй орооцолддог байж” гэж хэлээд дайрсан. Өөрөө ч энэ талаараа хэвлэлд өгсөн “100 тэрбумыг нэхэхгүй яасан юм” гэдэг ярилцлагадаа хү­лээгээд хэлчихсэн байсан.

-Та хамгийн сүүлд Г.Сарангэрэл­тэй хэзээ уулзав. Сэтгэл санааны бай­дал нь ямар байгаа вэ?

-Уг нь өнөөдөр /өчигдөр/ очиж уулзах ёстой байсан. Гэтэл О.Баа­сан­хүү өнгөрсөн баасан гарагт очиж уул­заад, дарамталсан хэцүү байна та ирж надтай уулзаач гээд байсан учир үйлчлүүлэгчтэйгээ өнгөрсөн даваа га­рагт очиж уулзсан. Г.Сарангэрэл одоо дөнгөж 18 настай, хууль эрх зүйн мэдлэг байх­гүй.

Тиймээс өөрийгөө хамгаалах чад­вар доогуур гэдэг нь ойлгомжтой. Гэтэл ийм хүүхдийг хар тамхичин, биеэ үнэлэгч мэтээр олон нийтэд ойлгуулчихсан. Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн 13.1-д зааснаар ту­хайн хүнийг шийтгэх тогтоол гартал хэ­нийг ч гэм буруутайд үл тооцно гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 16.17-д хэний ч нэр төрийг гутаан доромжилж, нэр төрд нь халдахыг хориглоно гэсэн байдаг.

Ер нь тухайн хүн шүүхээр орж ял авсан байсан ч нэр төрийг нь гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй. Хүний араатан амьтнаас ялгагдах ганцхан онцлог чанар бол нэр төр байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэчнээн гаж донтон, алуурчин байсан ч өчүүхэн төдий нэр хүнд гэж байдаг.

Энэхүү хүний жам ёсны яз­гуур эрх ашгийг уландаа гишгэж бо­лох­гүй. Г.Сарангэрэл одоо нөхөрт га­рах, хүүхэд төрүүлэх гээд цаашдын амьд­рал нь үнэхээр бүрхэг болчихоод бай­на. Учир нь хүн бүр хараад л “өө нө­гөө биеэ үнэлэгч байна” гэж хэлдэг болно.

-Г.Сарангэрэл олон дарамттай байдлаас болоод хорих ангид амиа хорлох гэж оролдсон гэсэн. Энэ та­лаар танд мэдэж байгаа зүйл бай­гаа юу?
-ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид надтай уулзах гээд гарч ирэхэд л тэнд хоригдож байгаа хүмүүс “Хөөе Х.Тэмүүжин сайдтай ун­тахад сайхан байсан уу. Чи намайг нэг жаргаагаад өгөөч” гэх жишээтэй. Ийм л хэцүү байгаа. Тиймээс сэтгэл са­наагаар унаж, амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролдсон байсан. Одоо шарх нь эдгэсэн ч сорвитой болсон байгаа.

-Таныг Г.Сарангэрэлийн аавыг зодсон гэж хэлсэн байсан. О.Баа­сан­­хүү гишүүн яагаад тэгж хэлсэн юм бол. Та аавтай нь үнэхээр мар­галд­сан юм уу?

-О.Баасанхүүгийн хэлсэн шиг зодолд­сон зүйл огт байхгүй. Зүгээр бага зэр­гийг үл ойлголцол гарсан. Учир нь на­майг өмгөөлөгчөөр авсан тухайгаа Г.Са­рангэрэл аавдаа хэлээгүй байсан юм билээ. Тиймээс аав нь надтай ирж уулз­сан. Ийнхүү уулзахаар ирэхэд аав­тай нь хамт ирсэн хүн архи уучихсан байсан учир бага зэрэг үл ойлголцол үүссэн. Тиймээс аав нь тухайн хүнийг түлхээд гаргачихсан.

Энэ асуудлыг л О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэрэгт холбоотой мэтээр намайг айлгах гэж хэтрүүлэн ярьсан байх. Өмгөөллөөсөө чи болихгүй бол чамайг энэ үйлдлээр чинь шантаажилж чадна шүү гэсэн байдлаар хандаж байна. Миний бо­дож байгаагаар О.Баасанхүү хүнийг шан­таажилж сурчихсан нөхөр байх. Ер нь аавтай нь үл ойлголцсон асуудал Г.Са­рангэрэлийн хэрэгт ямар ч хамаагүй.

-Таныг аавтай нь маргалдсан гэд­гийг О.Баасанхүү гишүүн яаж мэд­сэн юм бэ?

-Тухайн үед хүмүүсийн хооронд гардаг буюу байдаг л нэг үйл ойлголцол болоод өнгөрсөн. Энэ асуудлыг яаж мэд­сэнийг нь мэдэхгүй юм. Өмнө нь ажиллаж байсан 2-3 өмгөөлөгч нь мөнгө аваад, охиныг нь батлан даалтад гаргаж өгнө гэж амлалт өгчихөөд ал­га болчихсон.

Тиймээс ч эцэг хүн энэ мэт байдлаас болоод бухимдалтай байсан байх. Ойлгомжтой шүү дээ. Гэртээ байхаар хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лээр, гадаа гарахаар хүмүүс охи­ныг нь биеэ үнэлэгч, хар тамхичин гээд байхаар хэн бухимдахгүй бай­х вэ.

Түүнчлэн эхнэр нь нурууны ха­гал­гаанд ороод хэвтэрт, мартамхай өвч­тэй болчихсон. Тэгээд охин минь хаа­на байна гээд асуух бүрт нь шоронд бай­гаа гэж хэлэх хэцүү байгаа. Тиймээс ч надтай уулзахдаа жаахан бухимдуу бай­сан учир жаахан ширүүхэн ярь­сан байх. Гэтэл  хажууд нь явсан сог­туу нөхөр бүр дэвэргээд бага зэ­рэг асуудал үүссэн. Түүнээс зодож, зодуулсан зүйл огт байхгүй.

-Г.Сарангэрэлийг өмнө нь хар там­хи хэрэглэж байсан эсэхийг нот­лох зүйл байгаа юу?

-Өмнө нь хар тамхи хэрэглэж бай­сан талаар ганц ч нотлох баримт гараа­гүй. Гэтэл О.Баасанхүү гишүүн Г.Са­ран­гэрэлийг хар тамхичин гэж нэ­рлэ­чихээд байгаа. Хар тамхичин гэ­дэг чинь “мэргэжлийн” хар тамхичин гэ­сэн утга агуулж байгаа юм.

Гэтэл “мэр­гэжлийн” хар тамхичин гэдэг нь олон удаагийн давтамжтай хар там­хи хэрэглэчихсэн, түүнээсээ бүрэн ха­мааралтай болчихсон, донтох өвч­тэй хүнийг л хэлж болох байлтай. Г.Саран­гэ­рэлд ганцхан удаагийн үйлдэл байгаа. Анхны буюу эцсийн удаа л мансууруулах бодис хэрэглэж байсан нь бүх үйл явдлаар нотлогдоно.

-Одоо ер нь энэ хэргийн явц ямар байна. Г.Сарангэрэлийг хэр удаан цагдан хорих бол?

-Г.Сарангэрэлд холбогдох тус хэрэг Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэг дэх хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт багтдаг. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.3-т зааснаар дөр­вөн сараас илүүгүй хорих ёстой. Анх ба­ригдсан өдрөөс нь эхлээд хорьсон учир одоо цагдан хорих хугацаа бараг дуусч байгаа. Шүүх хурал болохоос өмнө бараг суллагдах байх.

-Өнгөрсөн долоо хоногт түүнийг цагдан хорих газарт өлсгөлөн зар­лаад байгаа гэж байсан. Худлаа бай­сан юм уу?

-Өлсгөлөн зарлах гэж хүсэлт тавь­сан нь үнэн. Харин Д.Амарсайхан агс­ны хэргээс болоод ШШГЕГ-­ын харьяа  хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зар­лахыг хориглосон гээд хүлээж аваагүй. Гэтэл тус хүсэлтийг хүлээж аваагүй үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн асуу­дал. Учир нь өлсгөлөн зарлах этгээ­дүүдийн хүсэлтийг хүлээн авахгүй гэ­сэн албан ёсны журам байх ёстой.

Гэ­тэл хэн нэгэн албан тушаалтан, ямар нэгэн хэргээс болоод “сэжигтнүүдийн өлсгөлөн зарлах үйлдлийг битгий хү­лээж аваарай” гэж хэлсэнээр л хү­сэлт хүлээж авахгүй байж болохгүй. Өөрөөр хэлбэл, манай дарга нар л ийм төрлийн хүсэлт хүлээж авч болохгүй гэсэн гээд амаараа хэлээд сууж байх жишээтэй. Хууль гэдэг чинь цаасан дээр бодит хэрэгжих цаг хугацаатай, дагаж мөрдөх журамтайгаа батлагдаж байж сая мөрдөгддөг.

Гэхдээ би үйлч­лүүлэгчдээ ашиггүй битгий өлсгөлөн зар­лаарай гэж хэлсэн юм. Учир нь тэнд н.Галбаатар гэх нөхөр 24 хоног хуурай өлсгөлөн зарласан. Тэр хүн 30 гаруй кг тураад, тураалдаа ороод байгаа. Гэтэл тухайн хүнийг чи өргөдлөө өгөөгүй гээд тоохгүй байсан. Хүмүүсийн ханд­лага сонин байгаа юм шүү. Н.Энхбаяр 14 хоног хуурай өлсгөлөн зарлахад улс орон даяар бөөн юм болж байсан.

Ямар тэсвэртэй юм бэ, эр хүний хуйх юм гэж байсан хэрнээ н.Галбадрах 24 хо­ночихоод байхад хэн ч тоохгүй байгаа юм. Тэр хүн нулимах ч шүлс байхгүй, ба­раг араг яс болчихсон мөлхөөд явж бай­гаа. Одоо өлсгөлөнгөө зогсоосон байх. Тиймээс Г.Сарангэрэлийг өлс­гөлөн зарлаад эхэлбэл өргөдлийг чинь хү­лээж аваагүй гээд мөн л тоохгүй гэдэг нь ойлгомжтой гэсэн учир өлсгөлөн зарлаагүй юм.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-13 05:05:48
    Baasan huug erguulen tatah ni zuv yum shig bn aa
  • zochin 2014-06-13 05:03:03
    ene asuudliig nariin nyagtalj baij bichih yostoi yum bn daa ene Baasabhuu yagaad ene huuhentei ochij zuuraldah bolov oo ... geh met
  • zochin 2014-06-13 05:02:01
    ene asuudliig nariin nyagtalj baij bichih yostoi yum bn daa ene Baasabhuu yagaad ene huuhentei ochij zuuraldah bolov oo ... geh met
  • Ганбат 2014-06-13 04:10:49
    Элбэгээгийн хүний явуулга байх даа. Гэхдээ Элбэгээд л лав АН дотор нь хүч алга. Санаачилсан хууль, хэлсэн үгийг нь хэн ч тоохгүй Түвдэндоржийг томилчихлоо. Харин хөөрхий бусад намын эсрэг юм болохоор АН-ынхан нэгдээд энэ Баасанхүүг хорьчихож магадгүй л юм
  • G bataa 2014-06-13 02:38:23
    ene yasan tom huuhen be argagui l temuujingiin doodoh bsan da ingej tomrood neg muu salga omgoologch bas UIH gishuuniig tatuulna ch geh bur huulich hunii naad zahiin medleggui gar hun omgoolool za za duursen horvoo yumaa da neg muu yanhan unend guitsegdeh