Томуугийн дархлаажуулалт 10-р сарын эхээр эхэлнэ
Улирлын томуугийн дархлаажуулалт аравдугаар сарын эхээр эхэлнэ гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Хүйтний улиралд ханиад томуу ихэсч, хүндэрвэл хатгалгаа болдог. Жил бүр дунджаар 200 орчим мянган хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Ханиад, томуунаас хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт бол томуугийн эсрэг дархлаажуулалт юм.

Дархлаажуулалтыг нийслэлд зөвхөн ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт хийдэг бөгөөд энэ жилийн вакцин аравдугаар сарын эхээр АНУ-аас ирэх юм байна.

Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Тиймээс эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судалж, тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг вакциныг бүтээдэг аж.
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.