Эко клубууд өрсөлдөнө
Зургаан  дүүргийн  ерөнхий боловсролын  сургуулиудаас шалгарсан  эко клубууд оролцсон “Хүрээлэн буй орчин дахь бидний оролцоо” сэдэвт  өдөрлөг болох гэж байна. 

Өдөрлөг өнөөдөр 14.00-17.00 цагийн хооронд  Цэнгэг усны нөөц  байгаль  хамгаалах төвд болох бөгөөд өдөрлөгт оролцох клубуудыг  тогтмол үйл ажиллагаа явуулж буй эсэх, өмнө нь уралдаан тэмцээнд хэрхэн оролцож байсан зэргийг нь харгалзан үзэж  шалгаруулж авсан байна.
Шалгарсан клубууд  танин мэдэхүйн  чиглэл болон  байгаль экологи хүрээлэн буй орчныхоо талаар мэдлэг сорин өрсөлдөх аж.
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.