Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хамтдаа тэмцэнэ
“Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулах үйл ажиллагааны талаар холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ өдрийг дэлхий нийтээрээ ес дэх жилдээ зохион байгуулж байгаа аж. Жил бүр өөр өөрийн гэсэн онцлог уриатай зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Нийгмийн хамгааллаа хөгжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ жилийн онцлог нь дэлхий нийтээрээ “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хамтдаа улаан карт барьж нэгдэцгээе” гэсэн уриаг дэвшүүлж байгаа аж. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ талаархи ажил хэр урагштай байгаа талаар ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайгаас тодрууллаа.

-Хүүхдийн хөдөлмөр эрх­лэлт­тэй холбоотой асуудлаар сал­бар хариуцсан яам ямар бодлого хэрэгжүүлж ажил­лаж байна вэ. Энэ талаар тод­руулахгүй юу?

-ХАХНХЯ нь Олон улсын хө­дөлмөрийн байгууллагаас гар­га­­сан “Нийгмийн хам­гааллаа сайж­руулах замаар хүүх­­­дийн хөдөлмөртэй тэмцэх энэ бодлогод өөрийнхөө үйл ажил­лагааг уялдуулан авч үзэж байгаа. Өөрөөр хэл­бэл, нийг­­мийн хамгааллыг сайж­руу­­лах нь өөрөө хүүхдийн хө­дөл­­мөртэй тэмцэх, түүнийг уст­­гахад гол бодлого болно гэж үзэж байна.

Тухайлбал, ОУХБ-аас гаргасан 202 дугаар зөв­лөмжийн нэг хэсэгт заасан зүйлс, тухайлбал ахмад настны тэтгэврийн асуудал байгаа. ХАХНХЯ-ны зүгээс энэ дав­хар тэтгэмжийн тухай хуу­лийг УИХ-д өргөн барьсан бай­на. Ийм замаар ач гучаа харж байгаа ахмад настны өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь  хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэх нэг арга зам гэж үзэж байгаа.

Дараа нь ЭМД-ын тогтолцооны тухай асуудал, тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоо зэрэг энэ бүхэн бүгдээрээ цогцоороо хүүхдийн хөдөлмөрийг устгахад чиглэг­дэж байгаа. Энэ  хүрээнд багц хэд хэдэн асуудалд хамтарч ажиллаж болохоор байна.

-Хамтарч ажиллаж бо­ло­хоор байгаа асуудлуудаа тод­руулаач?

-Нэгдүгээрт, хүүхдэд хөдөл­мөр эрхлэхгүй байх боломжийг бий болгох талаар ажиллаж эхэл­нэ. Хоёрдугаарт, хүүхдэд боловс­рол, эрүүл мэндийн үйл­чилгээ нь ойрхон, дөт, уян ха­тан байх асуудлыг ярина. Түүнчлэн, хүүхдийн анхдагч орчин болсон өрх гэр бүлд нь хөдөлмөрийн чадвартай бүх хүмүүс нь ажилтай, орлоготой байх асуу­дал, нийгмийн хам­гааллын тог­тол­цоог боловс­руулж сайж­руулах, хүүхдийн хөдөл­мөр эрхлэлтийн талаар олон ний­тийн ойлголт хандлагыг өөрч­лөхөд чиглэсэн нөлөөлөл, сур­тал­чилгааны ажлуудыг хийх юм. Энэ таван багц асуудалд бод­логын төвшинд нэгдэж ажил­лаж чадвал хүүхдийн хө­дөл­мөрийг устгахад томоохон  нө­лөө үзүүлнэ.

-Хүүхдийн хөдөлмөр эрх­лэлт сүүлийн жилүүдэд за­рим талаараа өссөн байна. Үүний шалтгааныг албаны хү­ний зүгээс юу гэж үзэж бай­на вэ?

-Үндэсний статистикийн хо­­рооноос гарсан нийгмийн олон талт үзүүлэлтээр 15000 хүү­хэд хөдөлмөр эрхэлж бай­на гэсэн судалгаа гарсан. Ерөн­хий дүнгээр аваад үзвэл 0.9 хувиар буурсан үзүүлэлт ха­раг­даж байгаа юм. Гэвч энэ дот­роо хүүхдийн ажиллахыг хо­риг­лосон буюу хүнд аюул­тай хөдөлмөр эрхлэлтийн төв­шин буураагүй байгаа.

Энэ юутай холбоотой вэ гэхээр, бод­логын зохицуулалт буюу сал­бар дундын хоорондын зохи­цуулалтын асуудал юм. Өөрөөр хэлбэл, бүхий л төвшний байгууллагуудын хамтын ажил­лагаа, уялдаа холбоо учир дутаг­далтай байна. Тиймээс юун тү­рүүнд хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх хөтөлбөрийн үр дүнг сайжруулах зорилгоор энэ олон субьектүүдийн хамтын ажил­лагааны зохицуулалтыг сайж­руулах шаардлагатай.

Мөн нийгмийн хамгааллын тогтол­цоог сайжруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нийгмийн хам­гааллыг сайжруулах за­маар хүүхдийг хөдөлмөрийг буу­руу­лах үзэл баримтлал гарч ирж байна. Тэтгэвэр тэтгэмжийн тог­толцооны асуудал, эрүүл мэндийн даатгалын тогтол­цоо, ажилгүйдлийн даатгал гэх мэт энэ нийгмийн харил­цаа­ны даатгалуудын хувь хэм­жээг нэ­мэгдүүлэх, үүнийг батал­гаатай бол­гох энэ бүх асуудлууд маш чухал болоод байна.

-Хүүхдийн хөдөлмөртэй тэм­­цэх асуудалд олон ний­тийн идэвх санаачилга, ялан­­­гуяа мэдээлэл, нөлөө­лөл, сурталчилгааны асуудал хан­­галтгүй байдаг гэж шүүм­жилдэг?

-Санал нэг байна. Ямар нэгэн байдлаар сургалт сурталчилгаа хийхэд тодорхой төлбөртэйгээр хийгдэх асуудал үүсчихдэг. Тэгэхээр үүнийг хууль эрх зүйн хувьд магадгүй энэ хүүхдийн ирээдүй, нийтэд чиглэсэн нөлөөлөл сурталчилгааны аж­лыг хийхэд тодорхой нийгмийн хариуц­лагын дагуу хөнгөлөлт үзүүлдэг, иргэд хэвлэл мэдээл­лийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь хангалтгүй гэж үзэж байгаа. Тиймээс хүүхдийн хө­дөлмөрийн эсрэг бүх нийтээрээ хам­тарч ажиллах нь хамгийн чухал.

-Хүүхдийн хөдөлмөрийг бууруулахад чиглэсэн хууль тог­­тоомжийн хэрэгжилт ямар байна вэ?

-Хүүхдийн хөдөлмөрийн асуу­дал Хүүхдийн эрхийн тухай хуульд тодорхой заалт болж орсон байдаг. Гэхдээ хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо буураагүй байна гэдэг нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байранд хүүхэд ажил­луулах тохиолдол зургаа хүр­тэлх хувь, энэ тоо жил тутам өсч байгаа нь хууль хэрэгжихгүй байгааг харуулж байна.

Тий­мээс Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслүүдэд санал оруулсан. Тодруулбал, хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байруудад, хүүхдийг эрхийг зөрчихтэй холбоотой хөдөлмөр эрхлүүлсэн, мөлжлөгийн шинж­тэй хөдөлмөр эрхлүүлсэн асуу­дал нь энэ хоёр хуулиар зохи­цуулагдаж байхаар тусгалаа. Хууль батлагдсан тохиолдолд хэ­рэгжилтэд анхаарч ажиллах болно.
Монголын мэдээ
Б.Мөнхзул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.